Нийслэл хот 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд НЗДТГ-аас “Зангиа” сургалтын байгууллагатай хамтран “Төслийн менежмент болон kpi гүйцэтгэлийн үнэлгээ”-ний сургалтыг зохион байгуулж байна. Төслийн менежментийн олон улсын стандартад нийцсэн арга зүй, шилдэг туршлагыг удирдлагад эзэмшүүлэх, төсөл хэрэгжүүлэх чадварыг нь сайжруулах, төслийн амжилтыг хурдасгах, үр дүн, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, байгууллагын стратеги, зорилгод нийцсэн бүтээлч, тогтвортой, манлайлагч удирдлагын арга барилыг төлөвшүүлэх зорилготой уг сургалтад НЗД-ын орлогчид, НИТХ-ын төлөөлөгчид, төсөл хөтөлбөрийн зохицуулагчид, НЗДТГ, УБЗАА болон бусад харьяа байгууллагын удирдлага хамрагдаж байгаа юм. KPI үнэлгээ гэдэг нь гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг тооцож, стратеги төлөвлөгөөг боловсруулж болох аргачлал юм. Олон улсын “KPI Institute”-ийн боловсруулсан энэхүү сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн бизнесийн орчинд амжилттай хэрэгжсэн судалгааны ажлуудын бодит кейс дээр суурилан сургалт гэдгээрээ онцлог юм.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Facebook
Twitter
Youtube


ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Хулан түүхэн тархац нутагтаа дахин шилжин нутагшиж эхэллээ
“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана.gif)

Сэтгэгдэл бичих