Л.Оюун-Эрдэнэ: Бид "Зоригтойгоор өөрчлөх үү, хувьсгал хийх үү" гэдэг хоёр сонголттой туллаа


2-р сарын 20
9 цаг 00 минут

        Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.

Сайд нарын байр суурийг хүргэе. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: “Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээгээр 51 хувийн өгөөжийг шууд хүртэнэ

-Стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. 2007 оны УИХ-ын тогтоолоор 16 стратегийн орд, мөн нэмэлтээр 50 орчим нөөц нь тогтоосон орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод иргэний хуримтлалын данс, хадгаламжийг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийх ажлыг үргэлжлүүлнэ. Санхүүгийн хөндлөнгийн шинжээч, хуулийн хөндлөнгийн шинжээч авч ажиллуулаад төр талдаа ч хувийн хэвшил талдаа ч хож, хож гэсэн зарчим дээр суурилж хийнэ.

Ажлын хэсгийнхэн хэлэлцээрийн ширээний ард суугаад санхүүгийн моделио тавьж байгаад газрын хэвлийн баялгийн 51 хувь нь хэрхэн иргэдэд ирэх вэ гэдэг суурь зарчмаа л хангана.

“Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээний үеэр байгалийн баялгийнхаа 51 хувийн өгөөжийг шууд хүртэхээр гэрээгээр хангуулсан. Байгалийн баялаг ашигласны төлбөр авч л байгаа бол орлуулсан хэсэг нь иргэн таны И Монголиа дээр харагдаж байгаа хадгаламж дээр харагдах эрх зүйн орчин бүрдүүлсэн тул стратегийн орд дээр хийгдэх хэлэлцээрт төр хувийн хэвшлийн менежмент рүү оролцоод байх биш шууд байгалийн баялгийг ашигласны төлбөрөө аваад тэр нь иргэний хуримтлалын данс руу шилждэг ийм л нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Тийм болохоор энэ хадгаламж олон мега төсөл хэрэгжсэнээр нэмэгдэх орчныг бүрдүүлсэн.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: “Монголросцветмет” ТӨҮГ чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна

-“Эрдэнэс Монгол” -ийн харьяанд байдаг “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчиллөө. Чиглэлийг нь орчин үеийн уул уурхай, тэр дундаа критикал минерал буюу чухал ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах болгож өөрчилж, нэрийг нь "Эрдэнэс критикал минерал" болгох шийдвэрийг гаргалаа. Сүүлийн үед уурхайн салбарын хөрөнгө оруулалт, чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа асуудлын 60 гаруй хувь нь критикал минерал сэдвээр яригддаг болсон. Энэ хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх үндсэн дээр уг шийдвэрийг гаргаж байна. Манай яам мөн критикал минералын хэлтэстэй, миний бие газрын ховор элементийн чиглэлд зөвлөх ажиллуулж, төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг ярина. Мөн ойрын үед критикал минерал, түүний дотор газрын ховор элементтэй холбоотой асуудлыг дахин Засгийн газарт танилцуулга хийнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын асуудлыг оруулсан. 2024 оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ өөрөө хөрөнгө оруулалтыг хааж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч саад болж байгааг байнга ярих болсон. Одоогийн байдлаар 2700 орчим лиценз олгосноос 900 орчим нь хайгуулын лиценз байна. Олон улсад хайгуулын лиценз нь ашиглалтын лицензээсээ 5-6 дахин их байж шинэ ордууд үүсдэг. Манайд энэ харьцаа урвуу хамааралтай болсон. Мөн улс төрийн болон янз бүрийн шалтгаантай хайгуулын ажил зогсонги байж ирсэн. Манай яам хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлнэ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын PDAC-ын чуулга уулзалтаас өмнө хайгуулаа нээж байгаагаа зарлана. Гуравдугаарт, алтны худалдан авалтын нэмэгдүүлэх, эрчимжүүлэхээр боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Том компани байлаа гээд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй

-"MCS" группын ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компани байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана. Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Ер нь манай Ажлын хэсгийн үйл ажиллагаа тов тодорхой. Ухаахудагийг 2007 онд УИХ-ын тогтоолоор "MCS" группт өгөхдөө хууль зөрчсөн асуудал байна уу, ямар эрх мэдэлтнүүд оролцсон бэ гэдгийг шалгана. Хууль зөрчигдсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцална. Стратегийн орд газар учраас хэнд эзэмшүүлэх вэ гэдгийг Монголын Улсын Засгийн газар, УИХ шийднэ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний хөнгөлөлтийг 43 орчим тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргана

-Эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаж, 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас мөрдсөн. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс Засгийн газрын 11-11 төвд 390 орчим гомдол ирүүлсэн. Гомдол ирүүлсэн хэрэглэгч нарын 90 орчим хувьтай нь уулзсан. Гомдол саналыг нэгтгэж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас нэгэнт ийм шийдвэр гаргасан, шүүмжлэл гарсан учраас дараах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Эхнийх нь уул уурхайн тарифыг 340 төгрөг буюу 16 хувиар нэмэгдүүлснээ хэвээр үлдээнэ. Аж ахуй нэгжийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр хэвээр үлдээсэн. Ахуйн хэрэглэгчийн тухайд шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгож өгдөг байсан. Хуучин 21:00 цагаас 06:00 цаг хүртэл 220 вольтын хэлхээгээр холбогдсон 700 кВт-аас дээш хэрэглээг 50 хувиар бууруулж байсан хязгаарыг 1500 кВт цаг болгон нэмэгдүүлсэн. Мөн өглөөний 06:00 цагт дуусдаг байсныг 09:00 цаг хүртэл сунгалаа. 380 вольтын сүлжээгээр холбогддог айлын тухайд шөнийн хэрэглээ нь 1500 кВт цагаас дээш гарвал 50 хувир хөнгөлдөг байсныг 3000 кВт цаг болгож, мөн өглөөний 09:00 цаг хүртэлх 3000 кВт- аас дээш гарсан шөнийн хэрэглээг 50 хувиар бууруулах өөрчлөлт оруулсан. Урьдчилсан байдлаар шөнийн хэрэглээ 33 орчим хувиар нэмэгдэх тооцоолол хийж байгаа. Энэ шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн тооцож эхэлнэ. Гуравдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлнэ. Ирэх өвөл буюу арваннэг, арванхоёрдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлэхээр тооцсон. Дээрх хөнгөлөлтийг үзүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай, энэ татаасыг Эрчим хүчний сайдын багцаас гаргана.

Л.Оюун-Эрдэнэ: Бид хоёр сонголттой туллаа

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт хандаж баялгийн сангийн хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Баялаг бүтээх, баялаг ашиглах ялгаатай. Байгалийн баялаг ард түмнийх байх ёстой. Энэ бол баялгийн үр ашиг иргэдийн амьдралд хүртээмжтэй байхыг хэлнэ. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” гэжээ. Eрөнхий сайдын энэ үгнээс харахад Ухаахудаг тойрсон улс төр хөшигний ард ширүүн үргэлжилж байгаа бололтой.

Эх сурвалж: Т.Батсайхан "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 цаг 32 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.