УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АН-ын дарга Л.Гантөмөрийн саналаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас стратегийн ордуудын 34 хувийг төрд авах, хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудын хэдэн хувийг төрийн мэдэлд авах талаарх хэлэлцээрийг хариуцах Бүрэн эрхт төлөөлөгчөөр түүнийг томилсон юм. Хамтарсан Засгийн газраас ийм чухал албан тушаалын "бэлэг" авсан Ж.Батзандангийн талаар хотын мэр асан Э.Бат-Үүл "Өмч хураах улсын комиссын дарга Ж.Бат-Занданд нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ! “Хүн алж,хүрээ талах” адгийн шаарууд хаданд гарах цаг ийнхүү иржээ. Өмч хураалтаар рэкет хийн хөлжсөн ногоон малгайтан их байсан гэдэг" гэж жиргэсэн бол Ж.Батзандан "С.Зориг агсны гэрт ногоон малгайгаа мартсан, хэргийн газраас үс нь олдсон нөхөр өнөөдөр ногоон малгай яриад явж байна. Ардчилал, ард түмний эсрэг олон жил явсан нөхөр. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин болгохгүйн төлөө С.Зориг агсан тэмцсэн юм ш тээ, Э.Бат-Үүл ээ" гэжээ.
Тэрбээр "Өнөөдөр (2025.02.20) БЭТ-ийн алба 12 цагт хэвлэлийн хурал зарлаж байна. Уул уурхайд нүүрлэсэн хулгай, луйврыг ил тод ярина. 1997-2005 оны хооронд олгогдсон бүх стратегийн ордуудын лицензүүд авлига, хулгайн замаар олгогджээ" гэж цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Л.Урнаа
Сэтгэгдэл бичих