Ж.Батзандан: Стратегийн болон үүсмэл ордыг хууль бусаар авсан бол хэлцэл хийхгүй, лицензийг цуцална


2-р сарын 20
13 цаг 49 минут
         Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийлээ.
       Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн болон үүсмэл орд газруудыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх ЗГ-ын БЭТ-өөр Ж.Батзанданг томилсон билээ. Тэрээр стратегийн болон үүсмэл ордыг хууль бусаар авсан бол хэлцэл хийхгүй, шууд Монголын баялгийг хулгайлж, баяжсан. Үүнийг таслан зогсоох ёстой гэсэн юм.
Тэрээр “Хоёрдугаар сарын 5-нд Засгийн газар уул уурхайн салбарт ялангуяа стратегийн ордуудад үүрлэсэн бузар булайтай тэмц гэж намайг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Монгол Улс Үндэсний баялгийн санг байгуулсан. Би ажил гардаж авсан бол тултал нь хийдэг хүн.
Монгол Улсад Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг баталсан. 16 ордыг стратегийн ордод бүртгэж, 38 ордыг УИХ-аар стратегийн ордод оруул гэдэг шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдөр стратегийн ордуудыг хулгайлаад, идэж уугаад дуусаж байна. 16 ордын хамгийн сор болсон ордууд дуусаж байна. "Цайрт минерал", "Бороо Гоулд", "Оюу толгой" нөөц нь дуусаж байна. Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж хэлэхгүй бол ЗГ-ын БЭТ гэж байх хэрэггүй. ЗГ-ын БЭТ бол онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд томилогддог. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна.
Стратегийн 9 ордыг хувийн компаниудад 2005-2007 онд шилжүүлсэн хүн Д.Жаргалсайхан. Энэ хүн 1997-2004 онд Ашигт малтмалын газраар ажиллаж байхдаа улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг албан тушаалаа ашиглаад олгосон байна. Энэ хүн өөрөө Цайрт Минералд хувь эзэмшиж байна. Энэ орд Сүхбаатар аймгийн стратегийн орд. Мөн Халзан бүрэгтэй гэж ордыг Жаргалсайхан хувийн компанид олгосон. Гурван стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна.
Хулгайч нартай хэлэлцэл хийх үү, хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёрхон сонголт байна. Би ЗГ, УИХ-д тодорхой саналуудаа тавина. Монголын төр хулгайч нартай хэлцэл хийх гэж байгаа бол хулгайг дэмжиж байна гэсэн үг. Монгол Улс авлигач бүлэглэлтэй хэлцэл хийх гэж байгаа бол бүлэглэлийн талд урвасан гэсэн үг. Би ҮАБЗ-д энэ бүхнийг удахгүй оруулна. Аль орд нь хуулийн дагуу, аль нь хулгай луйврын замаар очсон бэ гэдгийг ҮАБЗ, Засгийн газар, Хууль зүйн сайд дүгнэлтээ гаргаад өгөх ёстой. Ингэж байж БЭТ хэлцэл хийх үү, үгүй юү гэдгээ шийднэ.
Өнөөдөр Ж.Батзанданг БЭТ-өөр томиллоо гэж бүх хэвлэл мэдээллээр муу хэлж байна. Та нартай хэлцэл хийж, та нартай тохирох хүн томилогдохыг та бүхэн хүлээж байсан байх. Тийм юм байхгүй.
Сүүлийн 30 жил хариуцлагагүй, авлига хулгай нүүрлэсэн уул уурхайн системээр явж ирсэн. Удахгүй татвар, гааль, бүх яамнаас дүгнэлтүүд гаргуулна. Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурай стратегийн том ордуудын нэг. Гэтэл хэдэн гэр бүл аваад 10 хэсэгт жижиглэж хуваагаад нөөцийг нь дараад бүртгүүлсэн байна. Энэ бол уул уурхайд нүүрлэсэн луйвар. Хөшөөтийн уурхайг УИХ руу оруулж стратегийн ордод бүртгүүлнэ. Энэ орд бүрийн ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Энэ завхралыг одоо зогсооно.
  • Эрдэнэт үйлдвэрийн хажууд үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван компани байна. Нэг үүсмэл ордыг П.Цагаан дарга эзэмшдэг. Би П.Цагаан даргыг Монголдоо хурдан ирж хэлцлээ хийхийг урьж байгаа. Хэрвээ үүнийг хулгайгаар авсан бол хэлцэл хийхгүй лицензийг шууд дараагийн этгээдэд шилжүүлнэ.
  • Хоёр дахь компани нь "Зэс Эрдэнэ"-ийн хувь компани байгаа. 27 хувь нь иргэдэд очсон. Үүний цаана хоёр УИХ-ын гишүүн байгаа. Дүүгээ захирлаар нь томилсон. Хууль бусаар авсан бол хэлэлцээр хийхгүй.
  • Гурав дахь нь "Эрдмин" гэж компани байгаа. Манай Ерөнхийлөгч асны найзын хүүхдүүд эзэмшиж байгаа. Энэ гурван орд бол гурвуулаа албан тушаалын эрх мэдлээ ашиглаж Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа хэдэн дарга нарын орд.
ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгч бол амаргүй ажлыг хүлээж авсан. Албан тушаал, эрх мэдлээрээ далимдуулж монголын ард түмний баялгийг булааж авсан хүмүүстэй тулах ажлыг хийж байгаа. Би төрийн ажлыг гардаж авсан бол дуустал хийдэг хүн. Энэ гурван ордтой удахгүй хэлцэл хийнэ. Хууль бусаар авсан бол лицензийг хүчингүй болгоно.
  • Нарийнсухайтын нүүрсний ордыг эзэмшиж байгаа 7 компани 2 их наядын орлого олсон байна. 30 жил бид доромжлууллаа. Бага доромжлоорой. Нарийнсухайт ордыг 1995 онд Уул уурхайн сайд Жигжид гэдэг хүн Б.Нямтайширт өгсөн. Сайдын тушаалаар өгсөн. Б.Нямтайшир энэ ордыг 2005 онд гадаадын банканд давиад 500 сая ам.долларын зээл авсан. Тэгээд энэ уурхай эхэлсэн. Бидний баялгийг банканд тавиад Нарийнсухайтын ордыг ашиглалтад оруулсан. Улсын төсвөөр хийсэн ордуудыг аваад банканд тавиад уурхайг ашиглалтад оруулсан. Бүх баримтыг холбогдох байгууллагуудаас авч байна.
Стратегийн ордуудад монополь үүсгээд байгаа гэр бүлүүдийг хязгаарлахын тулд Монгол Улс хуульдаа өөрчлөлт оруулсан. Нэг стратегийн ордын 34-өөс дээш хувийг нэг этгээд буюу нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл МАК-ийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн гэдэг хоёр хүн дээр л байдаг. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй. Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэхийг МАК-иас шаардана.
  • Тавантолгойн орд 8 тэрбум нүүрсний нөөцтэй. 1950-иад оноос хойш хайгуул хийгээд нөөцийг тогтоосон. Гэтэл нэг гэр бүл Тавантолгой хоёр талд Ухаа худаг, Барууннаран гэдэг том орд эзэмшиж байна. Лицензээ Д.Жаргалсайханы үед буюу 1997-2005 оны хооронд авсан байгаа юм. Ухаахудаг 30 жилд 130 их наяд төгрөгийн орлого олох уурхай. Эзэмшлийнхээ асуудлыг Ж.Оджаргал гуай шийднэ. Стратегийн ордыг гэр бүлээрээ эзэмшихгүй. Ж.Оджаргал гуай танаас өөр хүн Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгоод дараагийн компаниудад өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах олон хүн байгаа.
34 жилийн энэ завхарлыг бид хуулийн аргаар шийдье. БЭТ-ийн хувьд би ийм санал тавьж байгаа.
38 том стратегийн ордыг жижиглээд бүгдийг нь ашиглаж байна. 18 жил хулгайгаар стратегийн ордод оруулахгүйгээр ашиглаж байна. Бүгдийг нь хувийн аж ахуйн нэгжүүдэд хуваагаад өгчихсөн. Д.Жаргалсайханыг АТГ-т шалгуулахаар өнөөдөр өгч байна. Энэ хүн Халзанбүрэгтэй гэдэг ордыг сахал Эрдэнэбилэгт энэ хүн өгсөн. Бороо Гоулдыг бас өгсөн. Цайрт Минералыг энэ хүн өгсөн. Улсын төсвийн хөрөнгөөр стратегийн бүр ордын хайгуулыг хийсэн. Оюу толгойг л хувийн зардлаар хийсэн. Улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудын 50 хувийг улс мэдэх ёстой гэсэн хууль гарсан.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ1 цаг 5 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ1 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ2 цагийн өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа2 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа2 цаг 12 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ2 цаг 17 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна2 цаг 20 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна2 цаг 50 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ3 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа3 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно3 цаг 54 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.