"БНХАУ-ын "Чалко", “Бодь интернэйшнл” компаниудтай байгуулсан оффтэйк гэрээний хугацаа дууссан" гэв


2-р сарын 20
14 цаг 17 минут

         "ЭТТ” ХК-ийн удирдлагууд 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдээ танилцуулав.  

Өнгөрсөн онд нүүрсний үнэ буурч, нэг тонн нүүрсний дундаж үнэ 81 ам.доллар болсон ч энэ оны сүүлчээр өсөх төлөвтэй байгааг тэд онцоллоо. Нүүрсний үнэ буурсан шалтгаан нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын ганд 10 хувийн импортын татвар ногдуулсан зэрэгтэй холбоотой аж. Монголын нүүрсний экспортын 40 хувийг хариуцдаг "Эрдэнэс Тавантолгой" ХК 2024 онд 1.9 их наяд төгрөгийг нүүрс тээвэрт зарцуулахаар төлөвлөсөн ч 1.1 их наяд төгрөг хэмнэжээ. Мөн 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь 2023 оны цэвэр ашгаас 1.3 их наяд төгрөгөөр илүү ажээ. Цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийг ногдол ашиг хуваарилна. Тус компанийн удирдлагуудын мэдээллээс анхаарал татсан нь Гашуунсухайтын төмөр замыг “Эрдэнэс Монгол” руу шилжүүлэх замаар ногдол ашгийг компанид үлдээх хувилбарыг ярьж байгаа.

БНХАУ-ын "Чалко", “Бодь интернэйшнл” компаниудтай байгуулсан оффтэйк гэрээний хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар, БНХАУ-ын "Норинко" групптэй байгуулсан оффтэйк гэрээний дагуу нүүрс нийлүүлж байгаа аж. Тус компани манай улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойг барьж, төлбөрт нь нүүрс авч байна. Үүнээс гадна Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажлын нийт санхүүжилт болох 976 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК гаргах аж.

                                                                                                                                                      Д.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна1 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайдын хатуу шаардлагын дараа “Рио Тинто” буулт хийж, татварын акт болох 1.5 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлжээ3 цаг 15 минутын өмнөГ.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо3 цаг 22 минутын өмнөСүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна4 цаг 57 минутын өмнөЕсөн аймагт цас орж, цасан шуурга шуурч байна5 цаг 1 минутын өмнө“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа5 цаг 9 минутын өмнөТөрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа6 цаг 8 минутын өмнөТуулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 цаг 12 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ6 цаг 15 минутын өмнөОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана6 цаг 46 минутын өмнө“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна6 цаг 49 минутын өмнөЦахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө6 цаг 52 минутын өмнөИргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна6 цаг 54 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ6 цаг 58 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө7 цаг 41 минутын өмнөОйн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ7 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна8 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 18 минутын өмнөН.Учралын мэдэгдлээс Я.Содбаатарын хасуулсан хэсэг буюу Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаас өмнө зарим сайдаа огцруулах уу8 цаг 21 минутын өмнөНийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 сар 11. 17:59Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3 сар 11. 17:55Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно3 сар 11. 17:52“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ3 сар 11. 17:48Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов3 сар 11. 15:50“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо3 сар 11. 14:26Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа3 сар 11. 12:43УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна3 сар 11. 12:39Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 10:17"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо3 сар 11. 9:33МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ3 сар 11. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.