Хувийн зардлаараа төрд үйлчлэгчид


2-р сарын 21
9 цаг 01 минут

        Манай төрийн албаныхан сайхан сэтгэлтэй болжээ. Улсын төсөв хүндрэлтэй байгааг харгалзан үзэж хувийн зардлаараа төрд үйлчилдэг болсон байна. Бүр гадаад оронд тав хоногоор явж шүү дээ. Төрийн зүгээс үүнийг нь урамшуулж “Цалинтай чөлөө” өгдөг болсон ажээ.

Чөлөө авч хувийн мөнгөөрөө төрийн ажил хийгээд цалингаа бүтнээр нь авчихдаг гэхээр “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” аль аль талдаа дэмтэй л юм. Гэхдээ л ажлаасаа чөлөө аван барин хувиасаа хөрөнгө зарж албан томилолтод яваад эргэж тайлагнадаг төрийн ажил гэж урьд өмнө сонсож байсангүй. Хувиараа явсан юм бол цалин авдаг нь яаж байгаа юм, тайлан тавьдаг нь юу юм. Албан томилолт юм бол хувиасаа зардал гаргадаг нь яаж байгаа юм. Бас тэгээд томилолт олгосон албан бичиг дээрээ “Сургалт-аялал”  гэчихсэн. Сургалт гэхээр хувьсгалын, аялал гэхээрээ хувийн ажил ч юм шиг. Бантан гэгч энэ бус уу.

Ийм явдал Нийслэл, дүүргийн хүнс, худалдаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлчилгээний чиглэлийн 15 албан хаагчид тохиолдоод ид шуугиулж байна. Энэ “ховорхон” тохиолдлыг "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас ил болгон хэвлэлийн бага хурлаар зарласан юм. Тус холбооныхны мэдэгдсэнээр тэдгээр төрийн албан хаагчид "CU" компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр тав хоног аялсан гэх бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн, Багануур дүүргийн менежер Б.Бямбацэцэг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Ц.Цэрмаа, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр, БГД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн, БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир, СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэдэнсүрэн, СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсиийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал, ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Саруултуяа, ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Налайх дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Хүрэлбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Өлзиймаа нар түүнд хамрагдсан гэсэн юм. Тэдний талаар Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлж, АТГ-т өгч шалгуулахаа ч хэлсэн.
 


Үүний хариуг нийслэлээс дор нь барив. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн хэлтсээс "Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга болон хоёр мэргэжилтэн БНСУ руу хувийн зардлаараа явж ая тухтай дэлгүүрийн стандарт, хөгжүүлэлтийн туршлагаас судлах сургалтад оролцсон" хэмээн мэдэгдлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзоригийн 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн “Гадаад албан томилолтоор ажиллуулах тухай”  Б/19 тоот тушаалд дурдсанаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Өлзиймаа нарыг хоёрдугаар сарын 11-нээс 17-ны өдрүүдэд БНСУ-д хувийн зардлаар, албан томилолтоор явуулж, тэгсэн атлаа цалинг хэвээр олгон чөлөө өгч ажиллуулсан болж таарав. Аялал биш, сургалт л гэнэ. Албан томилолт өгч, цалинг олгож, тэгсэн атлаа хувийн зардлаар нь сургалтад явуулсан гэдгийг ойлгоход ухаан хүрэхгүй нь.

Ажиллаж ирсэн тайлангаа долоо хоногийн дотор танилцуулахыг Ж.Дуламсүрэн даргад даалгасан ч байх шиг. Ая тухтай дэлгүүр БНСУ-д хэрхэн ажилладаг, түүгээр яаж үйлчлүүлсэн, юу худалдаж авсан, дэлгүүрийн эзэд, худалдагч нар манай дарга, мэргэжилтнүүдийн тав тухыг хэрхэн ханган үйлчилсэн, тэдний "CU" манайхаас хэр таатай юм, ямар сургалт авав гэдэг талаар бодвол баг ахалсан Ж.Дуламсүрэн дарга тавлаг тухлаг илтгэх биз ээ. Яагаад гэвэл 17-нд тэд эргэж ирсэн. Өнөөдөр дөнгөж 20-ны өдөр гэхээр илтгэх хугацаа бас байна. Тэдний явсны ачаар нийслэлчүүд бүх дэлгүүрээр ая тухтай үйлчлүүлэх юм уу, эсвэл "CU"-гаар тэгж үйлчлүүлэх үү гэдэг бас нэг өөр асуулт.

Гэхдээ энд өөлөх зүйл бас байна аа. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаныхан гурван хүнээ хаацайлаад өнгөрдөг юм байж.  Бусад дүүрэг, газрын ажилтнууд хэрхсэн байж таарах вэ. Үлдсэн 12 хүн үнэхээр "CU"-ийн зардлаар аялсан уу, эсвэл өөрийн зардлаар явж төрд тустай юм үзсэн үү, төрийн мөнгөө хайрласандаа хувиасаа мөнгө гаргаж эх оронч сэтгэл гаргасан уу, чөлөөг нь цалинтай өгсөн үү, үгүй юу, мөнөөх гурван ажилтан шиг өмөөрч хамгаалах газар тэдэнд бий болов уу, эс бол үнсэнд хаясан шалз шиг “Өөрөө мэдэг” гээд хаях уу гээд олон асуулт гарна. Хэрэв тэдгээр 12 ажилтныг "CU"-ийн зардлаар явсан байх аа” гэчихвэл мөнөөх сүржин тушаал гаргуулж араа хамгаалуулсан гурван ажилтан ч хамтдаа “ойчино” биз дээ. АТГ-т асуудал очвол гурав нь сугарч үлдээд бусад нь “унана” гэсэн ойлголт байх ёсгүй л дээ. Тэнд л “Хувийн зардлаараа төрд үйлчлэгчид үү, "CU"-гаар даалгагчид уу” гэдэг нь тодорно биз ээ.

Эх сурвалж: Д.Оюунцэцэг Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 55 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 59 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 9 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 8 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 12 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.