Сайн хүүд эцэг, сайн ажилд эзэн олон


2-р сарын 21
11 цаг 59 минут
       Хөдөөгийн бөглүү сууринд сэтгэцийн эмгэгтэй ядруухан эмэгтэй амьдардаг байж. Эхнэртэй, эхнэргүй нутгийн харчууд хөөрхий эмэгтэйг ил далд элэг барьж дээрэлхэж, ашиглах нь түгээмэл. Гэвч түүнтэй нэр холбогдохоос чухам л цэрвэдэг байлаа. Бүсгүй бие давхар болж, хүү төрүүлжээ. Хүүхдийг бага балчир үед эцэг гэх хүн тодорхойгүй байсаар. Биенийхээ явдлыг мэдэх нутгийн эрчүүд “Чиний хүүхэд биз дээ” гэж нэг нэгнээ явуулахад учир зүггүй үгүйсгэн зугтсаар л байв.
Хүү эрийн цээнд хүрч бие бялдар сайтай өсгөлүүн сайхан залуу болов. Сумын наадамд зодоглон начин цол хүртээтэхлээ. Цаашид заан байтугай аймаг, цэргийн цолонд хүрэх нь ч дамжиггүй боллоо. Энэ цагаас эхлэн бутач хүү олон аавтай болох нь тэр. Чухам нүүр буруулж, цэрвэж явсан эрс бүгд л “Миний хүү байгаа юм, би эцэг нь шүү дээ” гэлцэн ил цагаандаа гарч эхэлжээ. Ээжтэй нь учир ургуулах нь байтугай уулзаж ч үзээгүй нэгэн хүртэл хүүгийн аав болохоор хөөцөлдөж явсан гэдэг... Энэ бол түүх домог биш бодит амьдрал дээр болсон явдал. Зөвхөн манай улс гэлтгүй ер хүний нийгэмд гарч л байдаг доогтой үзэгдэл.
Тэгвэл яг үүн лугаа адил ичгүүр сонжуургүй явдал манай улс төрийн амьдралд өдгөө ид өрнөж байна. Тодруулбал, хувийн хэвшилд очсон стратегийн ордуудын 34-50 хувийг ард түмэнд авч өгөх тухай сэдэв ажил хэргийн хүрээнээс хальж, популистуудын тодрон гийх том далим болж хувиравай.
Стратегийн ордын үр өгөөжийг нийтэд хүртээх нь нэгэнтээ Үндсэн хуулийн зарчим тул энэ асуудлыг хамгийн зүй зохистой хувилбараар шийдвэрлэх нь хэн гэдэг Ерөнхий сайд, аль намын эрх барьсан Засгийн газар байхаас үл хамааран хийх л ёстой ажил, хэлэлцэх л ёстой сэдэв. Хамгийн гол нь стратегийн ордод хувийн хэвшлүүд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулсан тул төрийн нэрээр шууд дээрэмдэх маягаар авчхаж болохгүй. Хэрэв иймдээ тулбал сэргэж ядаж буй гадаадын хөрөнгө оруулалтаа үргээж дүрвээгээд зогсохгүй дотоод зах зээлээ ч үнгэж түйвээх эрсдэлтэй. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ эмзэг асуудалд ул суурьтай, ажил хэрэгч хандахын оронд хамгийн популист, хамгийн аюултай этгээдийг БЭТ-өөр томилж орхиод өөрөө хөшигний ард нуугдан сууна. Өнөөх нь ажлаа авуут олон нийтийг үймүүлсэн, хагаралдуулсан, турхирсан мэдэгдэл хийж “Дайн эхэллээ” хэмээн хашгачив.
Зүй нь засаг төлөөлөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх гэж буй хүн туйлын ажил хэрэгч байж, үг үйлдлээ цэнэж, үндсэн зорилгынхоо хүрээнд ажиллах ёстой. Даанч Ж.Батзандан гэдэг хүнд тийм өгөгдөл байхгүй, тэмцэгч дүрдээ гүн орсон нэгэн тул ирсэн замаараа сурсан дуугаа дуулав. Тэрээр холбогдох компаниудтай яаж үр дүнтэй хэлцэл хийх тухай биш яаж олон нийтийг турхирах вэ гэдэг дээр л төвлөрч дуугаа өндөрсгөн, хоолойгоо шахаж байгааг бүгд харсан. Энэ зууртаа бас “Энэ бол миний олон жилийн тэмцлийн үр дүн” гэж хавчуулахаа ч мартсангүй. 
Мэдээж Баялгийн сангаар дамжуулан их хэмжээний мөнгөтэй болгоно гэх амлалт масст таалагдах нь ойлгомжтой. Мөн баялгийн тэгш, хүртээмжтэй хуваарилалт хийх нь ч зүй ёсны хэрэг. Тийм учраас ойрын хэд хоногт олон нийтийн хандлага дэмжлэг энэ хэсэг рүү илүү эргэв. Харин энэ байдлыг ажиглан суусан бэртэгчид, шантаажчид, улс төрийн ашиг хонжоо хайгчид ёстой л нэг бороо үзсэн мөөг шиг амилах нь тэр. Жишээ нь, өчигдөрхөн “Ерөнхий сайд огцор” гээд орилж явсан этгээд хүртэл өнөөдөр “Оюун-Эрдэнэ шиг сайн хүн алга” гэчихсэн тууж явна. Басхүү ордуудын хувь хишгийг олон нийтэд хүртээх ажлыг чухам би л санаачилсан, бид л ярьсан гэцгээн ард түмэнд таалагдсан ажлын автор болцгоохоор алалцаж эхлэвэй.
Жишээ нь, нэг ч сонгуульд ялж үзээгүй Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарын жижиг улстөрчид “Бидний олон жилийн тэмцэл үр дүнд хүрлээ” гэх зэргээр улайхгүй бурцгааж байна. Энэ мэт үзэгдлүүд эгээтэй л солиот эхийн сайн хүүгийн эцэг болохоор улайрсан шиг ичгэвтэр хийгээд инээдтэй харагдана.
Яг үнэндээ өнөөдрийн халуун сэдэв болоод буй байгалийн баялгийн хувь хэмжээ, хувааж хүртэх асуудал бол ард түмний нэр барьж цээжээ дэлдэхээс хэтрэхгүй цөөн улстөрчийн гавьяа огтоос биш. Үе үеийн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нарын үүрэг оролцоо, улс төрийн намуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, ард түмний сонголт, аж ахуйн нэгжүүдийн хичээл зүтгэл, итгэл үнэмшил, Үндсэн хууль болон бусад эрх зүйн салбарын үе шаттай шинэчлэл өөрчлөлт гээд маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр бий болж, биежиж хэрэгжиж байгаа урт удаан хугацааны үйл явц. Үүнийг орчин цагийн хөгжлийн чиг хандлага, олон улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал гээд бүхий л талаар анхаарч, буурь суурьтайхан үргэлжлүүлэхгүй бол зөвхөн амин хувийн нэр хүнд, ашиг хонжоо хөөцөлдсөн ухвар мөчид хүмүүсийн хөлд үрэгдэж хөөрцөглөлд алдвал, хийрхэлд автвал улсаараа хохирч ундуй сундуй болох аюултай.
Тийм ч учраас нийгмийн арай сэхээлэг хэсэг нь “Популистууд дэндлээ” гэж халаглаад байгаа юм. Мөн дайны хажуугаар дажин гэгчээр массын хандлагаа мэдрэхгүй хэт цэцэрхэж, дорд үзэх нь ч бас олны дургүйцлийг улам өрддөг. Бүр цаашлаад яг ийм эгзэгтэй үед аль аль талыг хөөргөж дэвэргэж, өөр хооронд нь сөргөлдүүлэх замаар тогтворгүй байдал үүсгэх сонирхол ч байсаар буйг хаана хаанаа санууштай. 
Эх сурвалж: Чүлтэм ДАШДЭЛЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ1 цаг 5 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ1 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ2 цагийн өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа2 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа2 цаг 12 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ2 цаг 16 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна2 цаг 20 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна2 цаг 50 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ3 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа3 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно3 цаг 54 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.