Хүрэлсүхийн үгийг Батзандан ойлгожээ, Оюун-Эрдэнэ ойлгосон уу?


2-р сарын 24
9 цаг 36 минут

       Ойрын жилүүдэд ийм их хэрэлдээн уралцаантай цагаан сарыг угтаж байсныг мэдэхгүй юм. Ажаад байхад Тавантолгойн нэг толгой-Ухаа худаг тойроод хэрэлдээд байна. Ухаахудаг гэж ойгүй их нөөцтэй орд газар ажгуу. Тусгай зөвшөөрлийг нь 20 шахуу жилийн өмнө хувийн аж ахуйн нэгжүүд хууль ёсоор нь эзэмшжээ. Ноднин жил Баялгийн сангийн хуультай болсон. Засгийн газар Ухаа худагийг тэрэндээ авна гээд байгаа юм байна. БЭТ хүртэл томилжээ. Хэлэлцээ хийх үүрэгтэй гэж байгаа. Гэтэл БЭТ нь галзуу юм ярьдаг хүн байх нь тэр. БЭТ болсон Батзандан бас л халааж байдаг шүү. Хөөрхий олон жил улс төрөөс хол явсан. Байх үедээ попын хаадын нэг байсан. Уул нь дахиад гарч ирэхдээ шар тос шиг ажилд тохоогдсон байгаа юм. Сураг алдарч, шороонд булагдсан нэр төрөө гаргаж ирж, өөд нь татах сайхан боломж байсан юм. Гэтэл нөгөө Батзандан маань БЭТ-ээр томилогдоод эхний үг дээрээ л мордохын хазгай болчихов. Усгүй удаад ангаж цангасан амьтан шиг улс төрийн том сэдвээр арай л гоомой дуугарав. Тосгон түүнээс яваагүй хэвээр байгааг харуулав.

Хамгийн чухал нь Батзандангийн ярьсан нь Засгийн газрын мэдээлж байснаас арай өөр болоод явчихав. Засгийн газар өмнө нь мэдээлэхдээ стратегийн ордуудыг Баялгийн санд авах том хэмжээний ан авд мордлоо л гэсэн. Стратегийн ордуудын 7 нь төрд, 9 нь хувьд байдаг. Олны ойлгож байснаар төрийн мэдэлд байгаа 7 ордынхоо үлдэгдлийг, гадна байгаа 9 ордоо Баялгийн санд авах л санаатай гэж байсан.

Тэгсэн чинь БЭТ Батзандан:

-Засгийн газраас намайг баялгийг ард түмэнд буцаан авчрах, стратегийн ордуудад нүүрлэсэн хулгай луйвар, лицензийн наймаа, бузар булайтай тэмц гэж томиллоо. Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 оны 27 дугаар тогтоолоор ордын жагсаалтыг баталсан. 18 жилээс хойш өнөөдөр энэ ордуудыг идэж ууж, хулгайлаад дуусч байна.

Улсын төсвөөр хайгуул хийсэн байсан стратегийн 9 ордыг хувьд шилжүүлсэн хүн бол 1997-2004 онд АМГ-ын даргаар ажиллаж байсан Жаргалсайхан. Албан тушаалаа ашиглаж бүгдийг нь энэ хүн олгосон.

Халзан Бүрэгтэйг мөн энэ нөхөр олгосон. Одоо энэ хүн гурван том ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байгаа.

Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхайн орд газрыг хэдэн олигархи хувааж аваад 10 жижиг хэсэгт хуваачихсан. Нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байна. “Эрдэнэт”-ийн хажууд байдаг үүсмэл ордын нэгийг ашиглаж байгаа Цагаан дарга хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэр хүнийг би хурдан ирж хэлэлцээрээ хийгээрэй гэж хэлье. “Зэс эрдэнийн хувь”-ийн ард хоёр гишүүн бий. Харьцангуй эрүүл буюу 27 хувийг иргэд эзэмшдэг юм билээ. Гэхдээ ард нь байдаг гишүүн нь дүүгээ тавьчихсан. “Эрдмин” гэж компанийг мөн л сайд, дарга нарын хүмүүс ажиллуулдаг. Энэ гурван ордтой холбоотой хэлэлцээр удахгүй эхэлнэ. Хэрвээ хууль бусаар авсан байвал хүчингүй болго, лицензийг нь цуцал гэдэг асуудлыг би хөндөж тавина.

“Нарийнсухайт”-ыг Нямтайширт Уул уурхайн сайд асан Жигжид өгсөн. Нямтайшир 2005 онд гадаадын банкинд тавьж 500 сая ам.доллар аваад ажлаа эхэлсэн. Ард түмний баялгийг тэр хүн гадаадын банкинд барьцаалж байгаад баяжсан. МАК-ийн эзэмшлийн ордууд Номтойбаяр, Цэлмүүн нарын нэр дээр байна. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй ээ. Стратегийн ордууд бол ард түмний өмч юм аа.

Нэг гэр бүл Ухаа худаг, Баруун наран гээд хоёр ордыг нь эзэмшээд сууж байна. Нөгөө Жаргалсайхан гэж нөхөр чинь олгочихсон. Ухаа худагийн жилд олборлох хэмжээг 30 жилээр тооцвол 130 их наяд болж байгаа. Ганцхан орд л ийм их орлого өгч байна. Эзэмшлийнхээ асуудлыг Оджаргал гуай шийднэ ээ. Хоёр хятад нөхөр ард нь байдаг юм билээ гэж ярьсан байна.

Батзандан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд ингэж ярьсан. Харин 20-нд Ерөнхийлөгч Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт дээр үг хэлэв.

Ерөнхийлөгч Хүрэлсүх:

-Баялаг бүтээгч нараараа бахархаж байгаа. Энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа, улсдаа татвар төлж байгаа хүмүүс. Олон хүн тэжээж яваа, та бүхэндээ баярлалаа, бахархаж байна. Төр улс баялаг бүтээгчдээ боломжтой бүх зүйлээр дэмжих ёстой. Хүндрэл, хүнд суртал битгий учруул. Бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээх ёстой. Үндэсний эв нэгдэл гэдгийг онцгойлон анхаарах ёстой. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг байнга бодож бай гэв.

Маргааш нь БЭТ Батзандан:

-Өчигдөр Ерөнхийлөгч маань маш сайхан үг хэллээ. Монголчууд бид цөөхүүлээ. Бид бие биеэ хайрлаж урагшлах ёстой гэж. Тиймээ, Үндэсний эв нэгдэл, эв эе хамгаас чухал гэсэн байна.

Ерөнхийлөгч Ухаа худаг тойрсон эвгүй улс төрийн ид үед ингэж хэллээ. Үгийг нь БЭТ Батзандан ойлгожээ. Харин Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ойлгосон болов уу? Одоохондоо таг чиг байна.

                                                                                                                                Ажиглагч А.Батболд

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө4 минут 14 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 минут 10 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан12 минут 31 секундын өмнөБ.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.