Монголын тусгай олимпын хороо /МТОХ/-ны төлөөлөгчид Олимпик хауст зочлон, Бүгд Найрамдах Итали улсын Турин хотноо 2025 оны 3 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд болох Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн 24 тамирчин оролцуулахаар удахгүй эх орноосоо мордох гэж буй талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, мэдээлэл өглөө.ОУОХ-ноос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү байгууллагатай МҮОХ-ноос хамтран ажиллаж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах болно гэдгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг илэрхийлээд дээрх наадамд оролцох Монголын багийг нэгдсэн хувцас хэрэглэлээр хангах, мөн тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо уулзалтын үеэр илэрхийлэв.
МТОХ-ны баг тамирчид гүйлтийн цана, уулын цана, спортын бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд зэрэг 6 спортын төрөлд 9 эрэгтэй, 16 эмэгтэй тамирчин оролцох ажээ. Баг тамирчдадаа амжилт хүсье!
Facebook
Twitter
Youtube


Өнөөдөр холимог оддын тоглолттой
Монгол Улсын баг Heyball-ын дэлхийн цомд түрүүллээ
Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шинэ шилдэг тамирчны 3 дугаар байрын цом хүртлээ
Олон улсын олимпын хорооноос дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ
Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2025 онд нийт 149 медаль хүртжээ
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор бэлтгэж байна
Э.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно
Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно.gif)

Сэтгэгдэл бичих