Их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн гранприд гуравдугаар байр эзэллээ


2-р сарын 28
9 цаг 22 минут

Монакогийн Монте-Карло хотод Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал боллоо.

Уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөхдөө 1-3 дугаар байрыг хуваан эзэлснээр Монголын шатрын спортод түүхэн амжилтын эзэн болов. Тэрбээр сүүлийн өрөгт цагтаа дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй явсан Оросын их мастер Александра Горячкинатай тэнцсэнээр 5.5 оноотой болсон юм. Улмаар гурван шатарчны оноо тэнцэхэд коэффицентын илүүгээр Оросын Александра Горячкина тэргүүлж, Энэтхэгийн Хампи Конеру дэд, манай Б.Мөнгөнтуул гуравдугаар байр эзэллээ.

Ингэснээр Монголын шатарчид төдийгүй Б.Мөнгөнтуул мастер дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн гранпри цувралд анх удаа медальт байрт шалгарч, шатрын спортын түүхэнд онцгой амжилт үзүүлэв. Б.Мөнгөнтуул мастер гурван цувралд оролцохоос эхнийх болох Казахстаны Шымкентэд 9-10 дугаар байрыг хуваан эзэлсэн бол Монакод 1-3 дугаар байрт оров. Тэрбээр хоёр цувралын нийлбэрээр 121.67 оноогоор чансааны долоодугаарт жагсаж байна. Дэлхийн шилдэг 20 шатарчин арав арваараа хоёр хуваагдан өрсөлдөж байгаа энэхүү гранпри цувралыг нийлбэр дүнгээр Оросын их мастер Александра Горячкина тэргүүлж байгаа бол Казахстаны Ассаубаева Бибисара, Хятадын Тан Жунгуй нар удаалж байна.

Б.Мөнгөнтуул одоо ирэх дөрөвдүгээр сарын 13-нд Энэтхэгт эхлэх гранприд оролцсоноор түүний өрсөлдөх гурван цуврал тэмцээн өндөрлөх юм. Монакогийн гранприд өрсөлдсөн фото агшнаас хүргэе.


Монакогийн гранпригаас хүртсэн цом
 
 
 
 
Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 57 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ3 цагийн өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно3 цаг 3 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна7 цаг 41 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно7 цаг 44 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ7 цаг 48 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ7 цаг 56 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ8 цагийн өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ8 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо8 цаг 7 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ8 цаг 43 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа8 цаг 48 минутын өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ8 цаг 53 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ8 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан9 цаг 6 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.