“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт эхэллээ


3-р сарын 8
15 цаг 18 минут

        Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт эхэллээ. Тус наадам энэ амралтын өдрүүдээр үргэлжилж байна. Бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байна. Наадмын үйл ажиллагааг нээж, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа үг хэллээ.

Тэрбээр “Нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, ахуй амьдралын онцлогийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 19 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, олон талт арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд бид түүхэндээ хамгийн өндөр буюу 805 мянга гаруй жуулчин хүлээж авсан амжилтаар шинэ оныг угтаж байна. Энэхүү үйлсэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ манлайлан оролцож, ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байгаад талархаж байна. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Баян Өлгий аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас бүргэдчид, соёлын биет өвийг тээгчид оролцож буйгаараа онцлог. Цаашид Улаанбаатар хотын эдийн засагт төдийгүй соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Бүргэдийн баяр” наадам тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн аялагч, жуулчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан өргөжин тэлэхийг ерөөе” хэмээлээ.

“Бүргэдийн баяр-2025” наадмаар та дараах үйл ажиллагаанд оролцоорой.

  • Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох
  • Морь, тэмээ унах
  • Нум сум харвах
  • Алтыбакан казак үндэсний савлуур
  • Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.
  • Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх
  • Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах
  • 360 камераар зураг даруулаарай.

“Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.

  • Монгол анч тайга нохойны үзүүлбэр
  • Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт
  • “Бүргэдээр ан бариулах тэмцээн"
  • Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/
  • Казак үндэсний тоглоом
  • Kөкбар-тулам булаалдах,
  • Газраас зоос шүүрэх тэмцээнийг үзэж сонирхоорой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав13 минут 21 секундын өмнөАН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай15 минут 56 секундын өмнөНисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ3 цагийн өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна3 цаг 3 минутын өмнөХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ4 цаг 57 минутын өмнөНийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно5 цаг 3 минутын өмнөСэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна5 цаг 20 минутын өмнөХятадын гарт төвлөрсөн Монголын өр санхүүгийн тэнцвэрийн сорилт болох уу5 цаг 30 минутын өмнөЯвган хүний замыг шинэчлэхдээ суурийн үе, холбоос хэсгүүдийг чанаржуулахыг үүрэг болголоо5 цаг 34 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.06.16-06.205 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан6 цаг 20 минутын өмнөХ.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна6 сар 15. 17:05Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ6 сар 15. 17:01Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна6 сар 15. 16:52В.Оюумаа: Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн6 сар 15. 13:08Гадаад улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна6 сар 15. 10:44Сэлбэ хотын газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 14. 13:03Н.Учралд өсөрхсөн Л.Оюун-Эрдэнийн найзууд Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрэн эрхэд халдаж байна6 сар 13. 19:1110 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ6 сар 13. 18:01"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ6 сар 13. 17:16Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа6 сар 13. 17:13Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална6 сар 13. 17:07Хананд нуусан байсан зоосны цуглуулга 3.5 саяар зарагджээ6 сар 13. 17:03Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ6 сар 13. 16:59“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна6 сар 13. 13:34Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо6 сар 13. 13:31Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин, хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ6 сар 13. 12:32Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина6 сар 13. 12:21УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 13. 12:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.