“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа.

Тэрбээр “Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол энэ жил Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулж, II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүд олон таарсан тул бүртгэлийг сунгаж, энэ сарын 14-ний өдрийг дуустал бүртгэхээр болсон. Тиймээс хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй 2.8-аас дээш голч дүнтэй оюутнууд E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтой” гэлээ.

Мөн тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, сүүлийн нэг жилийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай. Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал харьяа аймаг, дүүргийнхээ Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт очиж бүртгүүлэх юм.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих