Угаартаж нас барсан иргэдийн ар гэрт нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхийг шаардлаа


3-р сарын 10
14 цаг 53 минут

        2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр манай улсад зайлшгүй байх ёстой ч огт байдаггүй агаарын чанарын дөрвөн стандартыг батлах ёстой талаар дурдсан юм. Мөн угаарын хийн цочмог хордлогын улмаас олон хүн хордож, нас барсан байна. Тэдгээр нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгож 1 тэрбум төгрөгийг шаардаж байгаа аж. Мөн бид бүхэн өглөө оройгүй амьсгалж буй хорт утаанаас болж өдөр бүр архаг хордлогод өртдөг байна.

Тэрээр “Би сүүлийн хоёр жилийн хугацаанд эмч хүний хувьд утааны асуудлаар ажиглалтын түвшний судалгаа хийн ажиллаж байна. Үндэсний хэмжээний нарийн судалгааг төрийн том байгууллагууд нь хийх ёстой. Миний хийсэн судалгаагаар Монгол Улсад агаарын чанарын стандарт гэх зүйл байдаггүйг олж мэдлээ. Хамгийн энгийн жишээ бол дотор орчны агаарын чанарын стандартыг тогтоох ажлын хэсэг тав дахь удаагаа байгуулагдсан боловч одоог хүртэл агаарын чанарын стандартаа батлаагүй байна. 

Гадаад орчны агаарын чанарын стандарт дээр үндсэн зургаан үзүүлэлтийг үздэг. Гэвч манай улс дэгдэмхий органик нэгдлүүдийг хэмждэггүй. Үүнийг хэмждэг лаборатори байдаггүй, стандартаа нэмж баталдаггүйг олж мэдсэн. 

Манай улс 2018 оноос хойш шахмал түлш хэрэглэсэн. Энэхүү шахмал түлш нь маш их ноцтой асуудлыг авчирсан юм. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш нийтдээ 743 хүн угаарын хийн цочмог хордлогын улмаас нас барсан. Гол нь шахмал түлшинд байгаа барьцалдуулагчид стандарт байдаггүй байна. Тэгэхээр бид долоон жилийн хугацаанд ямар ч стандартгүй хор түлж, хордоод яваад байна уу гэх асуудал бий. 

Монгол Улсад угаарын хийн цочмог хордлогыг л эмчилдэг стандарттай. Гэхдээ бид бүхний хувьд өглөө оройгүй хорт утаагаар амьсгалж өдөр бүр архаг хордлогод өртөн амьдарч байна. Гэтэл угаарын хийн архаг хордлого гэж огт яригддаггүй. 

Ийм учраас би өнөөдөр Монгол Улсынхаа иргэн хүний хувиар Засгийн газарт гомдол гаргаж байна. Төр шахмал түлшийг үйлдвэрлэсэн болохоор төр хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас Засгийн газарт гомдол гаргалаа. Энэхүү гомдолд дээр дурдсан асуудалтай холбоотойгоор дөрвөн төрлийн стандартыг батлах болон угаарын хийн хордлогоос болж нас барсан иргэний ар гэрт тус бүр 1 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан. 

Сүүлд утааны сонсголоор маш их зүйл ил боллоо. Өөрөөр хэлбэл, нүүрсний шинжээч нь барьцалдуулагчийн стандарт, эрдсийн стандартыг тогтоож өгөөгүй учраас бид нар энэ түлшийг сайн, муу гэж хэлэх боломжгүй гэж хэлсэн. Мөн эрүүл мэндийн шинжээч нь хүртэл тоо баримтаа мэдэхгүй байсан. Энэ нь манай улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар нь монгол хүний амь нас, эрүүл мэндэд анхаарал тавихгүй байна гэсэн үг. 

Нийт 17,300 хүн угаартаж үүнээс 743 нь нас барсан байна. Тэгэхээр цаана нь байгаа 16,000 гаруй хүн угаартаж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Хүн угаартах үед тархины эсийн үхжил үүсдэг. Удаан хугацаанд угаартсан бол илүү хортой явагддаг. Тиймээс угаарын хийн хордлогоор хордож байсан болон нас барсан иргэдийн ар гэрийнхэн надтай холбогдоосой гэж хүсэж байна" гэлээ.

Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ2 цаг 19 минутын өмнөНутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа3 цаг 48 минутын өмнөУИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ3 цаг 52 минутын өмнө"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна4 цаг 36 минутын өмнөБаруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна4 цаг 38 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 цаг 40 минутын өмнө“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна5 цаг 53 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ5 цаг 56 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ6 цаг 13 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна6 цаг 48 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа7 цаг 2 минутын өмнөСэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн6 сар 9. 16:12Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 сар 9. 14:29Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 сар 9. 14:07Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.