Г.Уянгахишиг: Хэт богино зайны тархи угаасан улс төрд дасчихсан нь нь монголчууд бидний нэг дутагдал


3-р сарын 11
11 цаг 35 минут

         УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

–Сар шинийн мэнд хүргэе ээ. Та сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ. сайхан шинэлэв үү.

-Цагаан сарын баярыг таны хувьд ямар байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг вэ. Мэдээж ах, дүү хамаатан саднаараа ороо байлгүй. Айлуудын энэ жилийн өнгө ямаршуу байх шиг байна?

-Энэ жилийн айлууд өнгөлөг сайхан байна. Хүүхэд, залууст ээлтэй, хичээсэн бүхэнд өгөөжтэй, харин төрийн түээд, настангуудад жаахан хатуу жил болох нь хэмээн буурлууд маань зурхайг тайлж ярьж байна лээ. Манай гэр бүлийн хувьд шинийн хоёронд хоёр талын аав, ээж, авга, нагац талын ахмадуудынхаа амрыг эрэн золгож, ерөөлийн үгийг нь сонсдог. Жилээс жилд буурлууд маань цөөрч байгаа нь гунигтай хэдий ч багачуудын тоо олширч бужигнадаг нь хорвоогийн жам юм даа.

–Хөдөө орон нутагт золголт хийв үү. Орон нутгийн иргэд, малчдын аж амьдрал ямар байна вэ. Нөгөөтэйгүүр сар шинийн баяраар анхаарах ёстой асуудал таны нүдэнд харагдав уу?

-Сар шинэ өнгөрөөд гадаад томилолттой байсан тул энэ жил хөдөө орон нутагт золголт хийж чадсангүй. Гэсэн ч орон нутаг дахь цаг агаар, амьжиргааны нөхцөл байдлын талаар байнга хүмүүсээс мэдээлэл авч байхыг хичээдэг. Энэ жил ямар ч байсан тэнгэр хангай сайхан, малчдын хаваржилтын бэлтгэл хангалттай сайн байна. Том зургаараа амьжиргааны түвшний бууралт, ажлын байрны хомсдол, чанартай, хүртээмжтэй боловсрол олгох тогтолцоо гажсан нөхцөл байдал хэвээрээ л байгаа. Хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна ажиллах хүчийг бэлдэх, мэргэшүүлэх болон давтан сургалтын төвүүдийг бий болгох, залууст бизнес эхлэх, санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэг олгох гэх мэт шийдэх олон асуудал байна.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол асуудал юу байх бол. таны хувьд ямар хуулийн төсөл боловсруулж энэ  чуулганаар өргөн барих гэж байгаа вэ?

-Хуулиар заасан хугацаатай асуудлууд буюу Монгол улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний  мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлууд хаврын чуулганаар хэлэлцэхээр УИХ-ын тогтоолд тусгагдсан. Бусад хууль, тогтоолын төслүүдийн хувьд тухай бүр хэлэлцэх асуудлын хуваарьт оруулаад явна. Миний хувьд Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байна. Мөн Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, илтод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслүүд дээр ажиллахаар төлөвлөсөн. Түүнчлэн Монгол Улсын стандартчиллын эрх зүйн орчны шинэчлэл нэн шаардлагатай байгаа. Жишээ нь стандарт боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудыг оролцуулах боломжийг бий болгох, тухайн харилцаанд оролцогчдыг тодорхойлох гэх мэт тогтолцооны шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүд шаардлагатай байна.

– Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг анхаарч байгаа гэж сонссон. Энэ талаар та тодруулахгүй юу?

– “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-той холбоотой эрхзүйн зохицуулалтыг тодорхой болгох, үүнд нэг талаас Үндсэн хуулиар тогтоосон “үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” зарчим,нөгөө талаас хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихгүй байх бодлогын шийдлийг боловсруулж,Ашигт малтмалын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд оруулсан өөрчлөн найруулга буюу “Орд эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших” гэсэн өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэнэтийн сөрөг өөрчлөлт юм.Үндсэн хуулийн зарчим болтөр хувьцааг үнэ төлбөргүй эзэмших тухай биш харин үр өгөөжийн дийлэнх хувь ард түмэнд ногдох буюу тэрхүү тооцоолол, тохиролцоог орд эзэмшигчтэй хийх тухай ярих ёстой. Жишээ нь өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэгдсэн ураны ордтой холбоотой гэрээний үндсэн нөхцөл энэ зарчмыг баримтлан хийгдсэн. Өөрөөр хэлбэл төр энгийн хувьцаа эзэмших шаардлагагүй гэж үзсэн.

-Засгийн газраас зарласан 14 том төслийн аль нь энэхүү хаврын чуулганаар хэлэлцэгдэх бол…?

– Нэгэнт 2025 оны төсөв батлагдсан учраас тухайн төсвийнхүрээнд том төслүүдийнсанхүүжилт шийдэгдээд,хийгдээд явна. Чуулганаархэлэлцэгдэх төслийн хувьд Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа,Тавантолгойннүүрсний уурхайн хүчинчадлыг нэмэгдүүлэх хамтынажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газархоорондын хэлэлцээрийгсоёрхон батлах эсэхийг хэлэлцэнэ. Бусад төслийн хувьд сайн хэлж мэдэхгүй байна.

–Халамжтай холбоотой эрх зүйн өөрчлөлтүүд хаврын чуулганаар орж ирэх үү. Манай улсад халамжийн үр өгөөжгүй тогтолцоо их байна гэдэг ш ү ү м ж л э л  о л о н  ж и л яригдаж байна. Үүнийг шийдэж илүү үр дүнтэй, зорилтод бүлэг рүүгээ чиглэсэн халамжийн бодлоготой болохын тулд яах ёстой вэ?

– Хаврын чуулганаар халамжтай холбоотой эрхзүйн өөрчлөлт орж ирэхэсэхийг одоогоор тодорхой мэдэхгүй байна. Ер нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллаагааны хөтөлбөрт заасанчлан “Хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хууль,эрх зүйн зохицуулалтыг үе шаттайгаар” хэрэгжүүлэх, мөн халамжаас хөдөлмөрт шилжих эрх зүйн орчныг шинэчлэх нь  халамжийн бодлогыг зөв тийш нь залахад нэлээд ач холбогдолтой.

– Нөгөөтэйгүүр төр нэг гараар иргэдээ халамжлаад байгаа боловч боловч нөгөө гараараа татвар нэрээр иргэд, бизнес  эрхлэгч, хувийн дарамт болдог. Татварын хөнгөлөлттэй холбоотой мөн хувийн хэвшлээ бодитой эрс дэмжсэн ямар бодлогыг төр, засаг явуулах шаардлагатай гэж та боддог вэ?

-Тухайн эрх барьж буй намын улс төрийн үзэл баримтлалаас хамаарч халамжийн болон татварын бодлого, шийдэл гарах ёстой. Энэ удаагийн Засгийн газар хамтарсан гэдэг утгаараа харилцан тохирсон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу шийдлүүдээ гаргаад явна гэж харж байна. Жишээ нь, Татварын багц хуулийн шинэчлийн хүрээнд хийгдэх гэж байгаа. Өнгөрсөн  сард болсон хэлэлцүүлгийн явцад мэдээлэл сайн өгөгдсөн байх.

–Засгийн газрын зарим гишүүд, сайд нар 2028 он гэхэд эрчим хүчний хараат байдлаас гарна гэж хэлсэн. Үүнийг та бодитой амлалт гэж боддог уу?

– Хэрэв бид засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу цаг тухай бүр асуудлыг шийдээд, гацаахгүй явуулбал боломжтой л гэж бодож байна.

-Хэдий урин цаг ирж байгаа ч гэсэн дахиад л хүйтэрч өвөл болно. Тэр үед ахиад утаа түгжрэлээ ярьсаар байх уу. Ер нь утаатай өдрөө утаагаа санаж ярьдаг, утаагүй өдөр нь мартдаг энэ хандлагыг нийтээрээ яаж өөрчлөх вэ?

-Бидний нэг дутагдал байна. Тэр нь хэт богино зайны, тархи угаасан улс төрд монголчууд бид дассан юм уу даа. Өөрт мэдрэгдэхгүй л бол асуудлыг үл тоох, мартагнах нь элбэг. Энэ нь сонгуулиар тод харагддаг. Утаа, түгжрэлээ шийдэж чадахгүй байгаа эрх баригч намыг дахин дахин сонгоод л байдаг даа.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан11 сар 11. 9:13“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.