Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр баг тамирчид иж бүрдэл медаль хүртэв.Тухайлбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Онцолбол, А.Алтан-Очирын тус наадмын хоёр дахь медаль бөгөөд тэрбээр өчигдөр снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
Facebook
Twitter
Youtube


“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг
Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна
“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана.gif)

Сэтгэгдэл бичих