Бээжингийн марафоны үеэр хүн дүрст роботууд уралдана


3-р сарын 15
12 цаг 46 минут

       БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 15 /new-science.ru/. Яг нэг сарын дараа буюу 4 дүгээр сарын 13-нд Бээжин хотноо ер бусын спортын тэмцээн болох бөгөөд энэ нь спортын болон робот техникийн түүхэнд эргэлтийн үе болох учиртай.

Тодруулбал, Бээжингийн хагас марафон гүйлтэд оролцох 12 мянга гаруй тамирчидтай хамт тусгайлан зассан зам дээр хүн дүрст роботууд уралдах гэж байна. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, энэ нь робот техник ба хиймэл оюун ухааны салбар дахь Хятад улсын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудыг илтгэн харуулах ажээ. Роботуудын дунд хагас марафон гүйлт зохион байгуулах санаачилгыг Хятадын телевизийн CCTN суваг энэ сарын 5-нд гаргасан байна.

Дүрэм ёсоор, зөвхөн дугуйгүй бөгөөд хүнтэй адил хоёр хөлөөрөө гүйдэг хүн дүрст роботуудыг уралдаанд оролцуулна. Үүний зэрэгцээ хагас автономит хөдөлгөөнт ба бүрэн автономит хөдөлгөөнт роботууд, мөн зайнаас удирддаг роботуудыг оролцуулахыг зөвшөөрчээ. 

Эдгээр робот нь хиймэл оюун ухааны дэвшилтэт системээр тоноглогдсон тул хурд, хөдөлгөөний чиглэл, эрчим хүчний хэрэглээ зэргээ хамгийн оновчтой байдлаар тодорхойлох чадвартай байх юм.

Роботууд хүнтэй өрсөлдөж чадах уу?

Одоогийн байдлаар тэмцээнд оролцох гэж буй Хятадын хамгийн алдартай робот бол Unitree компанид зохион бүтээсэн H1 робот бөгөөд 18 км/цаг хурдалж байгаа нь хүн дүрст роботуудын дотроос хамгийн хурдан нь болж байна. Гэхдээ энэ нь мэргэжлийн марафон гүйгчдийн амжилтаас нэлээд доогуур үзүүлэлт юм. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард Уганда улсын тамирчин Жейкоб Киплимо хагас марафон буюу 21 км-ийн зайд дэлхийн дээд амжилтыг тогтоож, уг зайг 56 минут 42 секундэд туулсан байна. Энэ нь дунджаар 22 км/цагийн хурдтайгаар гүйсэн гэсэн үг.

Харин H1 робот гүйлтийн туршид 18 км/цагийн дээд хурдаа хадгалж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Гэсэн хэдий ч энэ удаагийн гүйлт нь робот үйлдвэрлэгч бусад компанид урам зоригийг өгснөөр робот техникийн хөгжилд чухал түлхэц болох нь дамжиггүй. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв1 цаг 24 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 36 минутын өмнөМонгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо5 цаг 3 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна5 цаг 8 минутын өмнөМонгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ5 цаг 11 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна5 цаг 52 минутын өмнөГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ5 цаг 56 минутын өмнө“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа7 цаг 14 минутын өмнөСүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана7 цаг 17 минутын өмнөХуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ7 цаг 21 минутын өмнөПара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна7 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана8 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн8 цаг 27 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.