“Монгол цэргийн өдөр”-ийг угтан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочилж, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ


3-р сарын 17
19 цаг 23 минут

        Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба нар албаны бусад хүмүүсийн хамт өнөөдөр (2025.03.17) Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо. 

Улсын анхдугаар их хурлын шийдвэрийг үндэслэн Хувьсгалт цэргийн зөвлөлийн 1924 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор Нийслэл хүрээний цэргийн комендантыг нийслэл Улаанбаатар хотын комендант болгон өөрчлөн зохион байгуулснаар тус ангийн түүх эхэлдэг юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эдүгээ 101 жилийн түүхтэй эл ангид ажиллах үеэрээ Хүндэт харуулын тусгай ротын үйл ажиллагаа, ахуй хангамжтай танилцаж, алба хаагчдын сургалт бэлтгэлд шаардлагатай техник хэрэгслийн шинэчлэлийг шийдвэрлэх, тогтвортой өсөн дэвжихүйц орчин нөхцөлөөр хангахад анхаарах ёстойг хэллээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан цэргийн байрыг танилцуулж, морьт торгон цэргийн хувцас хэрэглэлийг он цагийн дарааллаар толилуулав. УИХ-ын дарга тэргүүтэй албаны зочид хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөлтэй уулзан, англи хэл, жолооны сургалтын явцын талаар ярилцахдаа хувь хүний хөгжлийн олон талт хөтөлбөрийн хүрээнд санал, бодлыг нь сонссон юм. Энэ үеэр санхүүгийн суурь мэдлэг эзэмших замаар хэрэглээний зохистой дадал, хуримтлалын оновчтой шийдлүүдэд хамтдаа суралцах зорилготой “Level Up” хөтөлбөрт нийт алба хаагчдыг хамруулах санаачилгыг УИХ-ын дарга дэвшүүлж, энэ хүрээнд салбарын сайдтай санал солилцов. Үргэлжлүүлэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн хүндэтгэлийн өрөөнд зочилж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ.


Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, Жамсрангийн Ёндонгийн эрхэм алдраар овоглосон, бахдам түүх, арвин амжилтын эзэд болсон тус хамт олон төрийн ёслолын арга хэмжээ, тэр дундаа дипломат ёслолын үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргийн сүр жавхаа, хийморь золбоог үеийн үед тодотгосоор ирснийг тэмдэглэн хэлэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн төрийн торгон цэрэг хэмээх эрхэм тодотголтой Хүндэт харуулын тусгай ротын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тодотгоод, өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн болон цэргийн нийт 5966 ёслолын үүргийг амжилттай биелүүлснийг онцоллоо. 


Тус ангийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн, “Монгол цэргийн жавхаа”, Зэвсэгт хүчний “Тэргүүний дүрэмч, жагсаалч анги, Зэвсэгт хүчний салбарын урлаг, спортын аварга шалгаруулах олон арван тэмцээнүүдэд тогтмол оролцож, тэргүүн байруудад удаа дараалан шалгарч байгаа нь анги хамт олны нийлэмжтэй ажиллагаа, удирдлагын манлайлал, санаачилгын илрэл хэмээн тодотгов. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, цэрэг дайчдад хандан, алба хаах хугацаандаа цэргийн болон тусгай мэргэжлийг өндөр түвшинд эзэмшихийн зэрэгцээ хууль, журмыг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлдэг, эрх зүйн өндөр соёлтой иргэн болж төлөвших нь нийт иргэд, нийгэмд үзүүлэх зөв үлгэрлэл төдийгүй цэргийн албаны нэр хүнд, бахархлын залгамж халаа гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 минут 20 секундын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо14 минут 14 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана18 минут 19 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна21 минут 51 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно25 минут 34 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна28 минут 47 секундын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна2 сар 12. 9:46Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна2 сар 12. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.