Монголын баг тамирчид “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 21 медаль хүртлээ


3-р сарын 17
19 цаг 36 минут

      Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам болж, Монголын баг тамирчид амжилт арвинтай оролцлоо. Энэ наадмаас манай улсын тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, маргааш эх орондоо ирэх юм.

Тухайлбал, А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алтан медаль хүртэж, Т.Дэлгэржаргал цасны гуталтай 800 метрийн зайд, Т.Солонго цасны гуталтай 25 метрийн зайд, Б.Буянтогтох цасны гуталтай 400 метрийн зайд алтан медаль хүртэв.

Харин Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25 болон 50 метрийн зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөлд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн зайд, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөлд, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн зайд, А.Идрээ цасны гуталтай гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Тэгвэл М.Энхзаяа сноуборд, А.Алтан-Очир сноуборд, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайд, Э.Анхзул гүйлтийн цанын 50 метрийн зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн зайд, П.Хатансайхан, Б.Буянтогтох цасны гуталтай 400х100 метрийн зайн багийн гүйлт, А.Алтан-Очир сноубордын төрөлд хүрэл медаль хүртжээ.

Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам энэ сарын 8-16-ны өдрүүдэд болсон бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчин өвлийн спортын найман төрлөөр өрсөлдлөө.

Монголын Тусгай олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын зургаан төрөлд 24 тамирчинаа илгээж, 21 медаль хүртлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа3 цаг 17 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо4 цаг 2 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ4 цаг 8 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна4 цаг 40 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 45 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ4 цаг 51 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ5 цаг 17 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана5 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 30 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна5 цаг 35 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана5 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн5 цаг 51 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.