Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.03.17) Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах, ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдлэх, ил тод байх зарчимд үндэслэж, хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл явц, холбогдох мэдээлэл, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалттай. Хууль санаачлагчдын зүгээс Монголын Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2024 оны арван хоёрдугаар сард баталсан бөгөөд хянан шалгах түр хороог байгуулахаар заасан.
Улсын Их Хурлын олонхыг бүрдүүлж буй улстөрийн хүчин хянан шалгах түр хорооны олонхыг бүрдүүлэхийн зэрэгцээ түр хорооны даргыг олонхоос сонгож байгаа нь түр хороо байгуулсан ач холбогдлыг бууруулж байна гэв. Тиймээс түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар түр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөллөөс, хэрэв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөллөөс сонгохоор хуулийн төсөл боловсруулсан талаараа танилцууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг бүхий түр хорооны үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох ач холбогдолтойг онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно
Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
УИХ-ын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан боллоо.gif)

Сэтгэгдэл бичих