УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ


3-р сарын 18
8 цаг 54 минут

         Бүрэн эрхт Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу халуун насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол цэргийн өдөр бол улс орны тусгаар тогтнолын үнэ цэн, монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг дайчдынхаа алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг билээ.

Баатарлаг дайчин замналтай Монгол Улсын Зэвсэгт хүчин нь эдүгээ эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн, энх цагийн бүтээн байгуулалтад  идэвхтэй оролцохын зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулж Монгол цэргийн түүхийг алдар гавьяаны алтан хуудсаар баяжуулсаар байгаад талархаж байна.

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлж, гадаадын 39 улстай цэргийн дипломат харилцаатай болж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн зарим улстай цэрэг-техникийн хамтын ажиллагааны түвшинд хүрсэн нь сайшаалтай. Цэргийн дипломат ажилтнууддаа амжилт хүсье.

Олон улсад энхийг сахиулах ажиллагааны оролцоо, чадавхаа нэмэгдүүлж, анх удаа эмнэлгийн мэргэжилтнүүдээ үүрэг гүйцэтгүүлэх болсноор энхийг дэмжих ажиллагаанд илгээсэн манай улсын цэргийн алба хаагчдын тоо 22 мянга давж, Нэгдсэн Үндэстний Байгууллагад цэрэг хандивлагч тэргүүлэгч орны нэг болжээ. Энэ цаг мөчид дэлхийн халуун цэгт албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагчдаараа эх орон, элгэн садан нь бахархаж байгааг уламжлан сайны ерөөл хүсье.

Батлан хамгаалах салбар нь 2025 оныг “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил” болгон зарлаж, орчин үеийн дэвшилтэд технологи, хиймэл оюунд суурилсан ”технологижсон зэвсэгт хүчин” болгох стратеги зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг дэмжиж байна.

Монгол Улсын Их Хурлаас “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ыг баталсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг цаг алдалгүй Засгийн газраар батлуулан, хэрэгжилтийг үр дүнд хүргэхийн төлөө ажиллах нь зүйтэй.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлсэн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөөх Та бүхний хүчин чармайлтыг Улсын Их Хурал дэмжин ажиллах болно.

Монгол Улсын иргэн бүр эх орноо хамгаалах үндсэн үүрэгтэй. Орчин цагт иргэний энэ үүргийн утга учир, агуулга улам олон талтай, ач холбогдолтой болж буй. Үндсэн хуулиар хүлээсэн энэхүү үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг нийт иргэддээ хандан уриалж байна.

Монгол эх орон, Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд өөдөө бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

2025.03.18



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.