Өчигдөр найман байршилд гал гарчээ


3-р сарын 18
10 цаг 28 минут

       Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гарааш дотор автобус шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 07:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Паз 32053” загварын автобус, 6х20 метрийн хэмжээтэй гараашны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн хашаанд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн төмөр замын дагуу /аймгийн төвөөс урд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 9 км/ шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход төмөр замын хашлага дагасан 3 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Өгөөмөрийн-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/ уурын зууханд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х8 метрийн хэмжээтэй уурын зууханд гал гарч байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Булган багийн Буриадын хорооны “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 12 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 03:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно24 минут 26 секундын өмнөП.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ2 цаг 2 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ2 цаг 6 минутын өмнөНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна2 цаг 30 минутын өмнөИргэд, явган аялагчдын анхааралд!2 цаг 42 минутын өмнөОюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ2 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 13 минутын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.