УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа


3-р сарын 18
10 цаг 31 минут

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” хамтарсан ажлын хэсгийнхэнтэй /2025.03.17/ уулзлаа.

Уулзалтын эхэнд хамтарсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга нарын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 203/А13/А22 дугаар хамтарсан захирамж, тушаалаар байгуулагдсан “Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийн хамрах хүрээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстойг онцлон тэмдэглээд хууль хэнийг ч үл ялгаж,  эрх тэгш хэрэгжиж, хууль дээдлэх ёс бүрэн тогтох учиртай гэв. Тэрбээр цаашид Улсын Их Хурлаар хэлэлцэн батлагдах хуулиудад журмаар зохицуулсан харилцааг тусгахгүй байхыг чухалчилж буйгаа дурдахын зэрэгцээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд журмын хамрах хүрээг тодорхой тогтоох нь чухал гэж байлаа. 

Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагасан Улсын Их Хурлын тогтоолын гурван төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлгүй хэрэгжиж байгаа журмуудын үйлчлэлийг зогсоох, төрийн байгууллагуудад үйлчилж буй журмуудыг цэгцлэхэд салбаруудад хугацаатай үүрэг өгөх, хуулиас давсан зохицуулалт бүхий тогтоол шийдвэрүүдийг цэгцлэх, чиглэлд анхаарч ажиллахыг хүсэв.

Улсын Их Хурал энэ бүрэн эрхийн хугацаандаа хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд төвлөрч ажиллах зорилгыг баримталж буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.