2025 оны гуравдугаар сарын 18-ны байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 55 тохиолдол бүртгэгдээд байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байна.
Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байна.
Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагийн удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна.
Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Гол, нуурын мөс цөмөрч 2 иргэн нас баржээ
Ирэх амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол та түр азнаарай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно
Сэрэмжлүүлэг: Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална.gif)

Сэтгэгдэл бичих