Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ


3-р сарын 18
15 цаг 05 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Шаравын Бямбаа,

Гавьяат багш цолоор:

Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Гэлэгбалсангийн Даваадорж,

Гавьяат хуульч цолоор:

Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, ахлах дэслэгч Ламжавын Батцэнд,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич, хошууч генерал Пүрэвийн Даш,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Төмөр-Очирын Оюунбат,

Гавьяат тээвэрчин цолоор:

Зэвсэгт хүчний дугаар ангийн материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Ганбаатарын Бямбадорж,

Сүхбаатарын одонгоор:

Батлан хамгаалах яамны дэд сайд асан, хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү,

Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Тангадын Намсрай,

Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, хурандаа Аварзэдийн Сүхбалт,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Цэргийн албаны хэлтсийн дарга, хурандаа Данзан-Очирын Ганболд,

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал эрхэлсэн ахлах референт, хурандаа Төрмөнхийн Буянбат,

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Балжаагийн Намгинжав,

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын гамшгаас хамгаалах улсын хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Базарсадын Ганболд,

Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Жигжидийн Ганболд,

Цэргийн гавьяаны одонгоор:

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Пүрэвийн Мөнх-Эрдэнэ,

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн Шуурхай удирдлагын ерөнхий инженер, дэд хурандаа Рэнцэндоржийн Баянжаргал,

Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Нямжавын Тосонхүү,

Зэвсэгт хүчний Жанжин штабын дугаар ангийн ахмад ажилтан, холбооны инженер, ахлах ахлагч Дармаагийн Батчулуун,

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин, ахлах ахлагч Намжилдоржийн Мөнгөн-Очир,

Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Эрдэнэчимэгийн Нэргүйбаатар,

Алтан гадас одонгоор:

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт уламжлалт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Самбуугийн Алтанчимэг,

Цэргийн хүндэт медалиар:

Хил хамгаалах ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнээгийн Октябрь,

Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Найдандоржийн Дагийцэрэн,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга, хошууч Баяраагийн Төрбат,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалтын тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Төвшингийн Мөнх-Эрдэнэ,

Төрийн тусгай хамгаалалтын газрын шалган нэвтрүүлэгч-хамгаалалтын ажилтан, ахлах дэслэгч Ганбатын Алтанчимэг,

Төрийн тусгай хамгаалалтын газрын Шадар хамгаалалтын тусгай тасгийн ажилтан, дэслэгч Нямаагийн Амгалан нарыг шагналаа.

Мөн цэргийн сургуульд суралцах хугацаандаа сурлага хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадвар, хувь хүний ёс зүй, сахилга бат, бие бялдар, цэргийн албаны төлөвшлөөрөө хамт олноо манлайлсан сонсогч, сурагч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Шилдэг сонсогч”, “Шилдэг сурагч” шагнал хүртээлээ.

ШИЛДЭГ СОНСОГЧ:

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Балжиннямын Лхагвасүрэн,

Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 541 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Баянмөнхийн Өсөхбаяр,

Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдал судлалын 4 дүгээр ангийн сонсогч, түрүүч Жавхлангийн Анунгоо,

ШИЛДЭГ СУРАГЧ:

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн 11б ангийн сурагч Сарантуяагийн Батзориг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн эрхмүүд, шилдэг сонсогч, сурагч нарт болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: СХД-ийн 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газар чөлөөлж, авто зогсоол барина8 цаг 23 минутын өмнөМонгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа8 цаг 27 минутын өмнөСХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина8 цаг 30 минутын өмнөБ.Мөнхбат: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний барилгад жуулчдад зориулсан мэдээллийн танхим, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан үйлчилгээний талбай байна8 цаг 33 минутын өмнөУран эсэргүүцэгчдийн халдлагад өртсөн Марк Мелеард гэж хэн бэ9 цаг 42 минутын өмнөМонгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 21. 15:16“Татвар”-ын Д.Энхбат: Б.Хурцаас уучлалт гуйж байна4 сар 21. 15:06БНСУ-ын визгүй иргэдийг "Кимхэ" нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна4 сар 21. 15:02УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Дэлхийн бүтээлч байдал, инновацын өдөр”-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 21. 12:28АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав4 сар 21. 12:23Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 21. 12:21Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна4 сар 21. 12:15Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 21. 10:46"Бүтээмж ба шийдэл" мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнийг зохион байгууллаа4 сар 21. 10:29Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зар4 сар 21. 10:24Компаниудын хүсэлтийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газраас жуулчин угтах үйлчилгээнд том оврын автобус явуулахаар боллоо4 сар 21. 9:39Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн4 сар 21. 9:37Д.Амгалан: Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг ил тод, нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна4 сар 21. 9:28Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна4 сар 21. 9:25Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна4 сар 21. 9:23“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ4 сар 21. 8:59Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн авто замыг засварлаж байна4 сар 21. 8:55УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 21. 8:51УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.21-04.254 сар 21. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан4 сар 21. 8:40Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авлаа4 сар 19. 11:43Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна4 сар 19. 11:37Энхтайваны өргөн чөлөөний авто замын засварын ажил үргэлжилж байна4 сар 18. 13:42Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа4 сар 18. 13:31Есөн дүүргийн 55 байршилд нөөцийн мах худалдаалж эхэллээ4 сар 18. 13:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.