ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв


3-р сарын 18
17 цаг 34 минут

       Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан (2025.03.18) гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 12 цаг 42 минутад эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн байна. Дунд суудлын тус хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир оролцжээ.

Байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, дараах дүгнэлтийг гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Ц.Сандаг-Очир гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар асуулт асууж, тайлбар авсан. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэхдээ Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулах зохицуулалтыг өөрчилж, гарын үсгийг зуруулах сонгогчдын тоог бууруулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэв. 801 гэх босго тооны тооцооллын талаар болон зарим улс орны энэ талаарх зохицуулалт, жишгийн талаар дурдаж байлаа. Ингээд холбогдох журмын дагуу санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэв. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно1 сар 21. 9:24Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв1 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн1 сар 21. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо1 сар 20. 19:02“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв1 сар 20. 17:50Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна1 сар 20. 15:58УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа1 сар 20. 15:50АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 20. 14:17Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ1 сар 20. 14:13Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү1 сар 20. 14:02Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна1 сар 20. 10:35“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв1 сар 20. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.