Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа


3-р сарын 19
9 цаг 44 минут

        Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасны дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд танилцуулав.

Тэрбээр, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр хэрэгжилт дунджаар 67 хувьтай байна. Үүнээс нийт арга хэмжээний 10,7, буюу 26 арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 51,9 хувь буюу 126 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн,33,3 хувь буюу 81 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 4,1 хувь буюу 10 арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна гэлээ.  

Шадар сайд Т.Доржханд, Бодлогын үндсэн 9 зорилгууд болох Үндэсний нэгдмэл үнэт зүйл 45 хувь, Хүний хөгжил 68,4 хувь, Амьдралын чанар ба дундаж давхарга 67,8 хувь, Эдийн засаг 77,4 хувь, Засаглал 61,2 хувь, Ногоон хөгжил 77,2 хувь, Амар тайван аюулгүй нийгэм 83,5 хувь, Бүс орон нутгийн хөгжил 50,3 хувь, Улаанбаатар ба дагуул хот зорилго 50,5 хувийн хэрэгжилттэй байгааг тодотгов. Хяналт шинжилгээ, үнэлгээний 94 шалгуур үзүүлэлтийн 26,6 хувь буюу 25 нь улсын хөгжлийг тодорхойлох ерөнхий үзүүлэлт байгаа бол 73,4 хувь 69 нь салбарын байгууллагын нутаг дэвсгэрийн хүрээний үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой үзүүлэлтүүд аж. Нийт 94 шалгуур үзүүлэлтээс 63 үзүүлэлтийн хүрсэн түвшнийг тодорхойлсон ба 31 шалгуур үзүүлэлтийн тайлагнах хугацаа болоогүй тул хүрсэн түвшнийг тодорхойлох боломжгүй байгааг Шадар сайд дурдсан.

Дээрх 63 шалгуур үзүүлэлтийн 29,8 хувь буюу 28 үзүүлэлт зорилтот түвшиндээ хүрсэн, 7,4 хувь буюу 7 үзүүлэлт 70 хувиас дээш зорилтот түвшнийг хангасан, 29,8 хувь буюу буюу 28 шалгуур үзүүлэлт зорилтот түвшнээ хангаагүй байна хэмээн мэдээлсэн.

УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан тус бүр нь 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй нийт 150 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжилт дунджаар 61,7 хувьтай гарсан байна. 2021-2024 онд нийт 45 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссан гэлээ. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай нийт 98 төслөөс 54 төслийг боловсруулж, 28 төслийн боловсруулах ажил нь эхэлсэн бол 16 төслийн ажил эхлээгүй байгаа аж. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай 18,6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 88 төсөл, арга хэмжээнээс 41 төсөл, арга хэмжээний 3,4 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2021-2024 онд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэж, 2024 онд 33 төсөлд 5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө албажиж батлагдаагүй тул хөтөлбөрт тусгасан 16 чиглэлийн 120 зорилтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2024 оны сүүлийн хагас жилийн байдлаар дунджаар 34 хувьтай гарчээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

  1. Бүсчилсэн хөгжлийн бодлого 25,2 хувь,
  2. Хүний хөгжлийн бодлого 36,4 хувь,
  3. Эдийн засгийн бодлого 34 хувь,
  4. Хүний эрхийг дэмжсэн засаглалын бодлого 40,6 хувийн хэрэгжилттэй байна гэж Шадар сайд танилцуулсан.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 620 дэд зорилтоос 3 буюу 0,5 нь үр дүн гарсан, 73 буюу 11,8 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 241 буюу 38,9 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 104 буюу 16,8 хувь нь хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 24 үр дүн, хөтөлбөрийн 53 үр дүн, 194 төсөл, арга хэмжээ, 250 шалгуур үзүүлэлт тусгажээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд төлөвлөгөөний биелэлт дунджаар 57,2 хувьтай байгаа аж. Төлөвлөгөөнд тусгасан нийт арга хэмжээний 19,1 хувь буюу 37 арга хэмжээ үр дүнтэй, 30,9 хувь буюу 60 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 35,1 хувь буюу 68 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай, 14,9 хувь буюу 29 арга хэмжээ үр дүнгүй хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Бодлогын тэргүүлэх чиглэл тус бүрийн хэрэгжилтийг төсөл арга хэмжээний хэрэгжилтийн дунджаар авч үзвэл Экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 36,5 хувь, Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 50,2 хувь, Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилт 71,4 хувь, Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 45 хувь, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 78 хувь, Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 59,9 хувь, Засаглалын үзүүлэлтийг сайжруулах чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 81 хувь, Ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилт 86,3 хувьтай гарчээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь дараах шаардлагыг хангасан байхаар тусгасан боловч Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинтэй батлагдсан ч үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээтэй уялдаа багатай байна. Тодруулбал: 243 арга хэмжээнээс 108 нь  шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүйг харуулж байна хэмээсэн.

Мөн аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээ танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Хүний эрхийг дээдэлсэн бодлогын хэрэгжилт хамгийн өндөр буюу 40 хувь гэж гарсан нь олон улсын байгууллагаас гаргасан үзүүлэлттэй зөрж байгаагийн учрыг тодруулсан бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдал асуудлыг танилцуулж, тайлагнах Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд хуралдаанд ирээгүйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайланг үнэлэх аргачлал өөр өөр, үйл ажиллагааны биелэлт, үнэлгээ хоорондоо хол зөрүүтэй байна гээд, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага, Эдийн засаг, хөгжлийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, үндэсний аудитын байгууллагын үнэлгээнүүд өөр байгаагийн шалтгааныг тодруулж хариулт авсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл асуудлыг хуралдаанд танилцуулж, тайлбар, хариулт өгөх сайд нар байхгүй, УИХ-ын гишүүдэд өгч буй хариулт хангалтгүй гэж үзэж буй учир УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авах хүсэлтэй буйгаа мэдэгдэв. УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийг хуралдаан даргалагч хүлээн авч, энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов4 цаг 17 минутын өмнөТатварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө4 цаг 22 минутын өмнөЭдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш5 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа5 цаг 58 минутын өмнө“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа7 цаг 14 минутын өмнөҮндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ7 цаг 19 минутын өмнөУИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо7 цаг 23 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ9 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн9 цаг 35 минутын өмнөХүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.