Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд


3-р сарын 19
9 цаг 51 минут

       Сая хаврын чуулган эхэллээ. Анхны 126 гишүүнтэй парламентаас ард түмэн, аж ахуйн нэгжүүд ганцхан зүйлийг л хүсч, шаардаж байна. Тэр нь татварын зөв бодлого. Аж ахуйн нэгж, компаниуд татварын дарамтаас болж сөхрөх битгий хэл сэхэх боломжгүйгээр сөнөцгөөсөөр. Үнэндээ аж ахуйн нэгжүүдэд Монгол төрийн татвар цөмийн бөмбөг шиг л нөлөөлж байна. Монголын төр татвар гэх цөмийн бөмбөгтэй. Түүгээрээ зогсоо зайгүй иргэн, аж ахуйн нэгжүүдээ бөмбөгдсөөр. Өмнөх бөмбөгдөлтийнх нь хор уршиг арилаагүй байхад өмнөхөөсөө бүр хүчтэйгээр бөмбөгдөнө.

Ийм байхад яаж ч улс орон нь цэцэглэн хөгжих билээ. Эсрэгээрээ өмнөх татварын нөлөөллөөс нь ч гарч чадаагүй байхад дахиад нэмэгдсэн татварын дарамт иргэн, аж ахуйн нэгжүүдийг туйлд нь хүртэл ядрааж байна. Монгол Улсад яг өнөөгийн байдлаар иргэн аж ахуйн нэгжид нийт есөн төрлийн татвар, 10 төрлийн төлбөр, гурван төрлийн хураамж авч байна. Бүгдийг нь татвар гэж ойлговол төр иргэн, аж ахуйн нэгжээс нийт 22-25 төрлөөр мөнгө суутган авч байна гэсэн үг. Яг юу юунаас хэдэн төгрөг авч байна вэ гэдгийг энд бичвэл хэдэн арван хуудас дүүрнэ.

Хамгийн өндөр байгаа татвар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татвар тус бүр 10-40 хувь хүртэл байна. Тоогоор хэлбэл, нэг сая төгрөгт оногдох татвар 100-400 мянган төгрөг байхаар байна. Жишээ нь, сарын 10 сая төгрөгийн орлоготой иргэн байлаа гэж бодъё. Тухайн иргэн хувиараа бизнес эрхэлдэг. Бизнес эрхэлж байгаа газар нь түрээсийнх. Мөн өөрөө зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Банкны зээл авч бизнесээ эхлүүлсэн. Хувьдаа ганцхан автомашинтай ч тэр нь банк бусын нэр дээр.

Ингээд тооцоход сарын 10 сая төгрөгийн орлогоосоо хувь ХХОАТ-т нэг сая төгрөгийг нь төлнө. Түрээсэндээ хоёр сая төгрөг. Банкны зээлд 500 мянган төгрөг. Банк бусад 1.2 сая төгрөг төлнө. Унасан автомашиндаа тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны хураамж гээд нийт 500 орчим мянган төгрөг төлнө. Ингээд бодоход сарын 10 сая төгрөгийн орлогынх нь 50-иас илүү хувь буюу 5.2 сая төгрөг цэвэр татвар нэрээр суутгагдаж байна. Үлдсэн 4.8 сая төгрөгөөрөө ар гэрээ тэжээхээс эхлээд хувцас хунар, амьдралын наад захын хэрэгцээгээ хангана гэхэд хүнд тусаж байгаа юм. Энэ бол энгийн нэг жишээ. Ихэнх улс оронд тухайн иргэн, аж ахуйн нэгжийн орлогын 20 хүрэхгүй хувь нь татвар, хураамж, даатгал, төлбөртөө суутгагддаг. Харин манайд энэ хувь хэмжээ 50-иас их байгаа учраас л иргэдийн болон бизнес эрхлэгчдийн орлого, үйл ажиллагаа тэлдэггүй. Харин ч эсрэгээрээ аж ахуйн нэгжүүд хаалгаа барих, ажилгүй, орлогогүй иргэд олшрох, ажлын байр, ажиллах хүчний хомсдол гээд хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа суурь шалтгаанууд төрийн бодлого, өндөр татвараас эхлэлтэй байна. Тиймээс төр татварын бодлого, эрх зүйн орчноо өөрчлөх шаардлагатай. Татвараа багасгаж улсын хөгжлийн гол суурь болсон аж ахуйн нэгжүүдээ өндийлгөх хэрэгтэй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг багасгаж, төлөх эсэх эрхийг нь хувь хүнд нь олго. Аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байгаа НДШ-ийг тухайн аж ахуйн нэгж төлдөг системээ зогсоо.

Үүнээс болоод ажил олгогчид ажилчдынхаа цалин, хөлсийг хүссэнээрээ нэмэгдүүлж чадахгүй байна. Олон улсад ажил олгогч нь ажилчдынхаа өмнөөс НДШ төлдөг татварын жишиг нэгж байхгүй. Дэлхийд байхгүй татварын энэ бодлогоо зогсоо. Татвар нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдээ сөхрүүлж байж улстөрчид нь манай улс хөгжинө гэж боломжгүй зүйл ярьдгаа болих хэрэгтэй. Ийм олон төрлийн өндөр татвартай оронд зах зээлийн зарчмаараа аж ахуйн нэгж, иргэд нь өдөр ирэх тусам дампуурч, ядуурсаар байна. Одоо үүнийг иргэд мэддэг болсон. Тиймээс сонгуулиар хэн нь, аль нам нь ард түмэнд илүү их мөнгө тараасан, хаана ямар зам, бүтээн байгуулалт хийсэн чинь сонин биш. Харин хэн нь татвар хөнгөлсөн, бууруулсан, аль нам нь иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ бизнес хийх боломжийг хангаж өгснийг нь үнэлж, дахин дахин сонгодог болсон.

Ард түмэн сайхан амьдрахын тулд төр засгаа байгуулдаг. Түүнээс төр засагтай байлгах гэж ард түмэн амьдардаггүй. Төр оршихуй дор татвар буй гэх үг бол хоосон, худлаа, популист үг гэж дэлхий дахинд ойлгодог болсон. Төр байгаагийн гол зорилго нь ард түмнийг л сайхан амьдруулах. Түүнээс биш төр гэх байгууллага хөгжиж, мөнгөтэй болж түүгээр нь төрд ажиллаж байгаа хэсэг хүмүүсийг сайхан амьдруулах тухай ойлголт огт биш ээ. Улс хөгжье гэвэл аж ахуйн нэгжүүддээ л боломж олго. Татварын буруу бодлого, тогтолцооны гажуудлаасаа болоод улс орон мөхсөн орчин цагийн туршлага, жишээ дэлхийд олон бий.

Бид заавал тэдний алдааг давтаж, сөнөж, буурсан мөр жимээр нь явах шаардлага байхгүй. Ард түмэн өнөөгийн төр засгаас том төсөл хэрэгжүүлээд өг гэж гуйгаагүй. Та нараас иргэдийнхээ аятай тухтай амьдрах, ашигтай, орлого ажиллах боломжийг бүрэн чөлөөтэй нээгээд өгөөд ч, энэ орчныг нь эрх зүйн хувьд төгс бүрдүүлээд өгөөч л гэж хүсч байгаа.

Харамсалтай нь Монголын төр иргэдийнхээ хүсэл, шаардлагын эсрэг л ажиллаж чадаж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа татвар тэдний тансаглал, буруу бодлого, шийдвэрийнх нь нөхөөс болсоор. Татвар нь нэмэгдэх тусам төр данхайсаар. Данхайсан төр нь татвар, хураамж, торгуулиар Монгол Улсаа торлосоор байна.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 31 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.