Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд гуравдугаар сарын 21 хүртэл үргэлжилж байна. Энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байгаа юм.

Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй.

“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн бөгөөд гурван сарын турш үргэлжилж байна. Уг тэмцээнд есөн дүүргийн 192 сургуулийн 90,550 сурагчаас бүрдсэн нийт 8208 баг оролцож эхэлсэн. Ийнхүү гурван насны ангилалд дөрөв үе шаттайгаар үргэлжилж, үүнээс шалгарсан 96 багийн шигшээ тоглолтууд эдгээр өдрүүдэд болж байгаа юм.




Facebook
Twitter
Youtube


“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“UB Robot - 2026” тэмцээн боллоо
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар буурна.gif)

Сэтгэгдэл бичих