Монгол Улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцож буй “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Ажиллах хүчний хямрал ба Монгол” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцож илтгэл танилцуулав.
Тэрбээр “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” илтгэлийнхээ хүрээнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг хүний нөөцийн асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах харилцааг шийдвэрлэх асуудлыг гурав ангилан дэвшүүлж, шийдлийг танилцуулсан юм. Тухайлбал, Өнөөдөр 30-40 мянган ажиллах хүч шаардлагатай хэдий ч дотоодоос ажил олгогчийн шаардлагад тохирсон ажиллах хүч хомсдолтой байна гэв. Тиймээс Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн гадаадаас ажиллах хүч авах компанид ногдуулах ажлын байрны төлбөрийн хэмжээг гурав дахь жилээс эхлэн 50 хувиар бууруулах, шинэ техник, тоног төхөөрөмж худалдан авахтай холбоотой тэдгээрийг ажиллуулах чадвартай гадаад ажилтныг богино хугацаанд авч ажиллуулахад ажлын байрны төлбөрийн хувь хэмжээ тогтоохгүй байх зэрэг шийдэл буйг онцолсон юм.
Тиймээс ч УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан ‘‘Шинэ сэргэлт”-ийн бодлогын ‘‘Төрийн бүтээмжийн сэргэлт’’ хэсэгт гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх гэж тусгасны дагуу тийнхүү бууруулж, нэг сард ногдох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү болгохоор тусгасныг мөн илтгэлдээ танилцуулсан юм.
Мөн энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл зочин илтгэгчээр оролцож, дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.06
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих