Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав


3-р сарын 20
9 цаг 14 минут

        Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүдийн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийдэг ээлжит уулзалт (2025.03.19) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургууль дээр болов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг болон Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Хүний эрхийн форумын гишүүн байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс ийнхүү сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад анхаарал хандуулж, үйл ажиллагаатай нь танилцаж байгаад талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт хийж байгааг С.Эрдэнэболд дарга дурдаад, дөрөв дэх удаагийн уулзалтаа ийнхүү зохион байгуулж байгаагаа хэллээ. Нэн тэргүүнд тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, улмаар хууль хэрэгжүүлж буй бодит нөхцөл байдалтай танилцаж, дүн шинжилгээ хийх, эрх зүйн хувьд ямар зохицуулалт шаардлагатай байгаа талаар холбогдох талуудтай зөвшилцөн, мэдээллээ нэгтгэх зорилгын хүрээнд Хүний эрхийн дэд хороо ажиллаж байгаагаа тэрбээр тодотгов.

Уулзалт эхэлж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатар байгууллагынхаа талаар танилцууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь 1948 оноос “Хүүхдийн колони” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2016 оноос Хонхор тосгонд байршиж, холбогдох захиргааны байгууллагын шийдвэрээр хүмүүжигчдэдээ бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг байна. Ц.Баяртбаатар дарга үргэлжлүүлэн байгууллагынхаа чиг үүрэг, өсвөр насны хүмүүжигчдийн үйлдсэн гэмт хэргийн судалгаа, хүмүүжигчдийн талаарх ерөнхий мэдээлэл танилцуулав. Тус байгууллага хүмүүжигчдээ ерөнхий эрдмийн сургалтаас гадна гадна англи хэл, мэдээллийн технологи, зураг, хөгжим, шатар, эсгий урлал, талх нарийн боов, сэтгэл зүй, зан чанар зэрэг хичээлээс гадуурх сургалтад хамруулдаг байна. 2024-2025 оны хичээлийн жилд өсвөр насны хүмүүжигчдэд хөдөлмөрийн дадал олгох, амьдрах ухаанд сургах чиглэлээр Кристина Ноблийн хүүхдийн сан, Канадын сан, Налайх Политехникийн коллежтой хамтран “Боломж бүтээгчид” төслийг амжилттай хэрэгжүүлж гагнуур, хоол үйлдвэрлэл, талх нарийн боов, барилгын дотор засал, эсгий урлалын сургалт зохион байгуулж, хүмүүжигчдэд чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгожээ. Дэд хурандаа Ц.Баяртбаатар уулзалтад оролцогчдод байгууллагынхаа эмнэлгийн тусламж үйлчилгээ, ерөнхий боловсролын 110 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Өсвөр насны хүмүүжигч хүүхдүүдийн сурч, амьдарч байгаа байр нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтээр тодорхойлогдсон бөгөөд шинэчлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажил, явцын талаар мэдээлэл өгсөн юм. Шинэ барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт 2024 онд явагдаж, барилга угсралтын ажил 3 жилийн хугацаанд үргэлжилж 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээлсэн байна. Үргэлжлүүлэн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын 2025 оны 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар дэд хурандаа Ц.Баяртбаатар танилцуулаад, хүмүүжигчдийн амьдрах, суралцах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлууд, шаардлагатай төсвийн дэмжлэгийн талаар мэдээлэл өгсөн.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан тус сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад Комиссоос хийсэн хяналтуудын талаар танилцуулж, хүмүүжиж буй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. Нэн тэргүүнд шинэ барилгыг богино хугацаанд ашиглалтад оруулж, хүүхдүүдийн амьдрах, суралцах орчныг стандартад нийцүүлэх, орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, сургалтын байгууллага гэдэг онцлогийг анхаарч хүүхдүүдийн сурах, хөгжих эрхийг бүрэн хангах, камерын хяналтын системтэй болох, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийлээ. Түүнчлэн Комиссоос хийсэн хяналтуудын явцад илэрсэн зарим зөрчлийн талаар хэлж, шийдвэрлэх чиглэлээр өгсөн зөвлөмжүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч байв. Хүмүүжлийн тусгай байгууллага гэдгээс гадна сургалтын байгууллага, хүүхдүүдийн амьдрах, суралцах орчин гэдгээ тэргүүнд эрэмбэлж, хүмүүжигч хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд бүх шатандаа анхаарч, хүүхэд хамгааллын бүтцүүдтэй нягт уялдаатай ажиллах шаардлагатайг онцолж байв.

Уулзалтад Шүүхийн академийн судалгааны төвийн дарга Б.Дөлгөөн оролцож “Бага насны хүүхдэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх судалгаа”-г танилцуулсан юм. Насанд хүрээгүй хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн өмнөх шатанд прокурор, шүүхийн шатанд шүүх тус тус хэрэгсэхгүй болгож байгаа гэлээ. 2022-2024 оны шүүн таслах ажиллагааны тоон мэдээллээс харвал гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас хүрсэн ба 18 нас хүрээгүй байсан этгээд хорих ялыг хамгийн олон хүнд оногдуулсан байна. Танилцуулгынхаа төгсгөлд Шүүхийн академи өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаарх судалгааг хийж байгаа талаар Б.Дөлгөөн дарга мэдээлэл өгсөн юм.

Уулзалт тодорхой бүлгийн хүүхдүүдийн эрхийн тулгамдсан асуудал, шийдлийн талаарх “Хөөрхөн зүрх” ТББ-ын танилцуулга, мэдээллээр үргэлжиллээ. Хүүхэд хамгаалал, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг тус ТББ-ын кейс менежер Ц.Баасаннямбуу ядуурал нь хүүхдийн эрхийн зөрчилтэй шууд хамааралтай байдаг талаарх тоон мэдээллээр танилцуулгаа эхэлж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, сургууль завсардалт, сурлагын хоцрогдол, хоол тэжээлийн дутагдал, сэтгэцийн эрүүл мэнд, хүчирхийлэл гэх мэт олон сөрөг үр дагавартайг танилцуулсан. Үргэлжлүүлэн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн талаар, энэ зөрчил хөвгүүдэд илүүтэй тохиолдож байгааг, холбогдох тоон мэдээлэл, улмаар үүсэх үр дагаварын талаар танилцуулсан. Жендэрийн мэдрэмжгүй бодлого, нийгэм дэх хэвшмэл ойлголт болон хүүхдийн ялгаатай хэрэгцээг харгалзахгүй байгаа нь ядуурал, гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байгааг тэрбээр тэмдэглээд, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн талаарх сүүлийн жилүүдийн тоон мэдээлэл, судалгааг дурдаад, үүнийг таслан зогсоох үр дүнтэй тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй байгаа талаар танилцуулж байв. Хүүхдийн хөгжил, сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн салбар дундын зохицуулалт нэн чухал байгааг Ц.Баасаннямбуу менежер тодотгоод, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд нийтээрээ анхаарал хандуулах шаардлагын талаар танилцуулсан. Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр цаашид хийж, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг дурдсан бөгөөд бэлгийн цогц боловсрол, жендэр, хүний эрхийн агуулгыг боловсролын сургалтын хөтөлбөрт үр нөлөөтэйгөөр багтаах, багш бэлтгэх тогтолцоог дахин загварчлах, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн зан үйлийг өөрчлөх нөлөөллийн үйлчилгээг тогтвортой үзүүлэх шаардлагатай гэлээ. Харин сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын тухайд, барилгын нэн яаралтай шинэчлэх, гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдох хугацаанд хүүхдийн сурах эрхийн ноцтой зөрчил гарч байгааг шийдвэрлэх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх хөтөлбөрүүдийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, хүмүүжигч охидын ялгаатай байдлыг хүндэтгэх, насанд хүрээгүй хүмүүжигч нь шударга бус тогтолцооны хохирогч гэдэг хүний эрхийн хандлага, арга зүйгээр бодлого, тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй хэмээн хүний эрх хамгаалагч байгууллагууд үзэж байгааг танилцуулсан.

Дээрх танилцуулга, мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг болон уулзалтад оролцогчид холбогдох сэдвийн хүрээнд санал солилцож, мэдээллээ хуваалцсан юм. Өнөөдрийн уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гадна Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам зэрэг үүрэг хүлээгч талуудын төлөөллийг оролцуулахаар зохион байгуулсныг Х.Баасанжаргал гишүүн тэмдэглээд богино хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлаа хамтдаа тодорхойлж, шийдэх ач холбогдолтойг хэлж байв.

Үргэлжлүүлэн тэрбээр сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, нийслэлийн ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас баримталж буй төсвийн бодлого, насанд хүрээгүй хүүхдэд хорих ял оногдуулахгүй байх боломж, олон улсын хандлагын талаар, мөн тус байгууллагад хүмүүжигч охидын эрхийн хэрэгжилтийн талаар тодруулж, хариулт авсан юм. Тусгай нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудалд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа нь онцлог гэдгийг О.Номинчимэг гишүүн хэлээд, сургалтын хөтөлбөрийн талаар болон багш нарын орон тоог гүйцээх боломж, шийдлийн талаар, камерын хяналтын талаар тодруулж, хариулт авсан.

Ийнхүү уулзалтын төсгөлд өнөөдрийн яригдсан сэдвийн хүрээнд Хүний эрхийн дэд хороо анхаарал хандуулан ажиллаж, Хууль зүйн байнгын хороонд холбогдох мэдээлэл танилцуулна гэдгийг С.Эрдэнэболд дарга хэллээ. Түүнчлэн тусгай нөхцөлд хүмүүжиж байгаа хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд хууль тогтоогчийн хувиар, Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм. Уулзалтын төсгөлд  тэрбээр ээлжит уулзалтын талаар ерөнхий мэдээлэл танилцуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 19 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 22 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 54 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ4 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.