Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг /2025.03.19/ хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд өнгөрсөн сард Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг онцлоод, айлчлалыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжуан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг онцлоод, цаашид хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмэн манай улсад 30 мянган толгой хонь хандивласанд талархсанаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.25
Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав
Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно

Сэтгэгдэл бичих