НББХ: Даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоож, даргалагчдыг томиллоо


3-р сарын 20
14 цаг 03 минут

        Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.03.20)-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, эдгээр сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны хоёр тогтоолыг баталлаа. Тогтоолуудаар нэр дэвшигчийн сонсголуудыг 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хийхээр товлож, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат нарыг сонсгол даргалагчаар томилов.

ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон, НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Жанхарын Батзориг, Баяраагийн Рагчаа нарыг нэр дэвшүүлсэн байна. ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Рагчаа эдүгээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна. Харин НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Ж.Батзориг Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хариуцсан мэргэжилтэн юм. Тэрбээр 1997 оноос үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2011-2019 онд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ц.Идэрбат, Х.Булгантуяа нар Нийгмийн болон Эрүүд мэндийн даатгалын сангууд, мөн Үндэсний зөвлөлүүдийн үйл ажиллагааг ил тод, улс төржүүлэхгүй явуулах, өмнө гарсан алдаа дутагдлыг хэрхэн засаж залруулах, холбогдох хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх, даатгуулагчдыг төлөөлсөн гишүүдийн сонгон шалгаруулалтыг анхан шатанд хэрхэн хийсэн, эрх ашгийн зөрчилтэй Үндэсний зөвлөлийн гишүүдийг нэн даруй шинэчилж, нарийн мэргэжлийн хүмүүсийг томилох зэрэг асуудлыг хөндөн асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнбат, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга М.Нямдаваа нар хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.