Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн Засгийн газрын “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцав.
Уг инновацын төв нь сансрын техник, технологийг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба энэхүү нэр хүндтэй байгууллагад Монгол Улсын иргэн Б.Марал ахлах зөвлөхөөр ажилладаг. Тэрбээр Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн бөгөөд хиймэл дагуулын өгөгдөл дээр судалгаа шинжилгээ хийж байна. Тэрбээр Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалж, “Keeley Scholar” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ.
“Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төв нь дэлхий нийт анх хиймэл дагуул хөөргөж эхэлсэн үе буюу 1970 оноос хойших өгөгдлүүдэд тулгуурлаж, хувийн хэвшлүүдтэй хамтран байгаль орчин, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, уул уурхай зэрэг олон салбарт судалгаа хийдэг. Тодруулбал, газар тариалан эрхлэх боломжтой хөрс сонгох, эрчим хүчний салбарт нар, салхины цахилгааны станц байгуулахад өндөр үр ашиг өгөхүйц байрлалыг сонгох, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг судлах гээд олон чухал судалгааг хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурлан хийж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтын ажиллагааны шинэ чиглэл болох хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


“Оюу Толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцож олгоно
Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
Хүний эрхийн дэд хороо 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө хэлэлцэж, баталлаа
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна
УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болж байж жинхэнэ утгаараа ардчилал бий болно.gif)

Сэтгэгдэл бичих