УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа


3-р сарын 20
16 цаг 10 минут

       УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2025.03.20/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич, тус улсын Тэргүүний орлогч Кочетова Екатерина Николаевна болон Эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Тээвэр, эрчим хүч, замын аж ахуй, Аялал жуулчлал, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай харилцах асуудал хариуцсан сайд нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, манай улсын мөнхийн хөрш ОХУ, тэр дундаа монголчууд бидэнтэй соёл, уламжлал, зан заншил, бичиг үсэг нэн ойр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Засгийн газрынхаа өргөн бүрэлдэхүүний хамтаар харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр 2024 онд манай улсад тохиолдсон зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд  дахин талархал илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, түүний дотор бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэсэн. 

Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа шинэ цаг үед улам баяжин батжиж, бүхий л салбарт өргөжин хөгжиж ирлээ. Тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улстай зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх боломж бүрдэж байна. Тухайлбал, зам тээврийн салбарт хамтран ажиллах хууль эрх зүйн орчин бүрдэж, цаашид улс орон  дамжсан ачаа тээврийг өргөжүүлэх боломжтой боллоо гэлээ.

Тэрбээр, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд боловсролын салбарын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод Монгол Улсаас Буриад Улсад суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв. Өнөөдрийн байдлаар 200 монгол оюутан тус улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа бөгөөд цаашид монгол оюутны тоог 500 хүргэх зорилт тавьсан гэдгийг уламжилсан. Мөн Буриад Улс эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээнд орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж нэвтрүүлснийг тодотгоод, монгол иргэд хямд зардлаар эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хүсэлтэй буйгаа дурдсан. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жимс, жимсгэний мод бут тариалахад  хамтран ажиллаж эхэлснийг онцолж, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхдээ таатай байх болно гэв.  

Тус уулзалтад ОХУ-аас Монголд Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон албаны хүмүүс байцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш11 сар 15. 15:40Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна11 сар 15. 15:24Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ11 сар 15. 15:2017.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгов11 сар 14. 19:54Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа11 сар 14. 19:47Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа11 сар 14. 19:44Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ11 сар 14. 19:37УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа11 сар 14. 19:30“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ11 сар 14. 19:24“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 14. 13:142026 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна11 сар 14. 13:00УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ11 сар 14. 11:36БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа11 сар 14. 10:18Ши Жиньпин G20-ийн уулзалтад оролцохгүй11 сар 14. 9:43Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ11 сар 14. 9:36Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна11 сар 14. 9:16“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ11 сар 14. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 14. 8:57Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа11 сар 13. 17:35“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ11 сар 13. 17:28Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй11 сар 13. 15:28Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11 сар 13. 15:23“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална11 сар 13. 12:54Алтны үнэ 4200 ам.доллароос давжээ11 сар 13. 11:09Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав11 сар 13. 10:29УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 13. 10:25Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ11 сар 13. 10:06Э.Боргил: Монголчууд даруухан дүр төрхтэй мөртлөө яг талбай дээр өрсөлдөхдөө ирвэс, арслан мэт гэсэн шүү дээ11 сар 13. 10:01ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ11 сар 13. 9:52Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ11 сар 13. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.