Солонгосын Хөгжлийн агентлагийн судлаачидтай санал солилцов


3-р сарын 20
16 цаг 59 минут

        Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар (2025.03.20) Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн агентлаг (KDI)-ийн ахлах зөвлөх Хан Хон тэргүүтэй Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)-ийн судлаачдыг хүлээн авч уулзлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Хөгжлийн агентлагаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Өмнө нь “Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах нь/” сэдэвт судалгааг 2022-2023 онд хийж, бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд уг зөвлөмжийг Улсын Их Хурлаас 2024 онд баталсан “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсруулахад харгалзан үзсэн юм.

Байнгын хорооны дарга С.Ганбаатар Монгол Улс шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулах, монгол иргэд ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулахад Солонгосын ард түмэн тусалсныг онцгойлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Манай улсын бизнес эрхлэгчид, аж үйлдвэрлэгчдэд эдүгээ юуны өмнө арга туршлага судлах, гадаад зах зээлд гарах эрэлт хэрэгцээ байгааг тэрбээр дурдаж, энэ талаарх Солонгосын менежмент, технологи, ноу-хаугаас суралцсаны үндсэн дээр шийдлийг гаргах, хүний нөөцийг бэлтгэх шаардлагатайг тэмдэглээд, эдгээрийг шийдвэрлэсэн байхад хөрөнгө оруулалт, санхүүжилт татах асуудал хүндрэл багатай хэрэгжих боломжтой гэсэн юм. Мөн тэрбээр Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Солонгосын төрийн худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалтын дижитал системийг нэвтрүүлсэн арга туршлагаас суралцах чиглэлээр нэн тэргүүнд хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хаа хаанаа анхаарал тавьж ажиллах нь зүйтэй гээд, энэ талаар судлаачидтай санал солилцож, илэн далангүй ярилцлаа.

Солонгосын Хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Хан Хон тус агентлагийн болон Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн талаар тодорхой танилцуулж, Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах судалгааны төслийн тайланг энэ оны есдүгээр сард гаргахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн юм. Зөвхөн Солонгосын Хөгжлийн агентлагийн шугамаар бус Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд урьд өмнө хэрэгжүүлсэн нийт төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, алдаа оноонд дүн шинжилгээ хийж, цаашдын хамтын ажиллагааг илүү өгөөжтэй болгох талаар хувийнхаа зүгээс хяналт тавьж ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Солонгосын Хөгжлийн агентлагийн төслийн менежер Сон Ён Кван, Ха Жин Хёк, На До Сунг болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа9 цаг 44 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ9 цаг 48 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно9 цаг 51 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.