Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр -2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр
- Казах үндэстний урлагийн болон
- Жүжигчилсэн тоглолт
- Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн
- Кураш бөхийн барилдаан
- Үндэсний тоглоом наадгай
- Хоол амталгаа,
- Гар урлалын үзэсгэлэн худалдаа,
- “Монгол банхар”-ын хүрээ зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна.
Монгол Улс олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй ард түмэн. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг. Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хотын иргэд энэ өдрүүдэд үзэж сонирхох боломжтой юм.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ
“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ
Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна
БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.gif)

Сэтгэгдэл бичих