"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхэд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл"


3-р сарын 21
12 цаг 09 минут

       Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн эмч нар эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын талаар болоод П.Батчулуун эмчийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхэд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл"Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч М.Эрдэнэсайхан: Монгол Улсад 2024 оны байдлаар нийт 262 бөөр орлуулах эмчилгээний аппарат ажиллаж байна. Үүнд 2024 онд 2988 өвчтөн эмчилгээ хийлгэсэн байна. Диализ эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл, 0-19 насны хүүхэд 49, 20-44 насны 832 хүн, 45-64 насны 1481 хүн, 65-74 насны 457 хүн, 74-өөс дээс насны 169 хүн аппаратаас хамааралтай амьдарч байна. 2024 оны байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд ороод, шинээр диализ эмчилгээ хийлгэж эхэлсэн 607 хүн байна. 2024 оны байдлаар уг өвчний улмаас харамсалтай байдлаар 167 хүн нас барсан. Харин 50 өвчтөн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь маш нарийн технологи. Бөөр шилжүүлэн суулгах баг анх 2008 онд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Түүнээс хойш:

  • 2008 онд -2
  • 2009 онд -2
  • 2010 онд -2
  • 2012 онд -2
  • 2018 онд -2
  • 2019 онд -11
  • 2020 онд -6
  • 2021 онд -8
  • 2022 онд -4
  • 2023 онд -4
  • 2024 онд -10 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн. Ийнхүү нийт 57 өвчтөний амьдралын чанар сайжирч, эрүүл энх амьдарч байна.

Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эгентлаг 2018 онд байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш тархины үхэлтэй донороос шилжүүлэн суулгаж байгаа бөөрний тоо нэмэгдсэн болохыг дээрхээс харж болохоор байна. 

Манай төвийн хяналтанд Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгасан 318, гадаад улсад бөөр шилжүүлэн суулгасан 184 өвчтөн хяналтанд байдаг. Манай улс дархлаа дарангуйлах эмэнд сард 150-200 орчим сая, гемодиализ эмчилгээнд 1.9 тэрбум төгрөг зарцуулдаг. 

"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхэд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл"УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн зөвлөх, төрийн шагналт, гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн: Анагаах ухааны хөгжлийн оргил болсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг бид бүхэн хийж байгаа. 1993 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс ажлыг хийсэн ч амжилтгүй болсон. 10 жил бэлтгэл базааж, 2008 оноос амжилттайгаар бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Үүнээс хойш 400 орчим хүнд мэс засал хийсэн. Амьгүй донор хүлээж байгаа 700 орчим хүн байна. Хиймэл бөөрний аппаратад 3000 орчим хүн орж байна. Амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан 51 хүн байна. Энэ үйл ажиллагааг явуулахад П.Батчулуун эмч онцгой хувь нэмэр оруулсан. 2018 онд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулагдсан. Үүний дараа амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй явж эхэлсэн. П.Батчулуун эмч эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах ажлын хөгжил, дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан. Түүний оруулсан хувь нэмэр, гавъяа үнэлэшгүй юм. Энэ хүн хүний төлөө явж байгаад ял авна гэдэг харамсалтай зүйл. Ял авах ажил хийгээгүй гэдэгт нь итгэлтэй байгаа. Бид үнэхээр харамсаж байна.

"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхэд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл"Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор Л.Жамбалжав: Эд, эрхтэн шилжүүлэх ажил багаараа хийдэг, цогц ажил. Хамгийн нэгдүгээрт, тархи нь үхэжсэн амьгүй донорын хайж олно. Олсон донороос хиймлээр амьдруулж байгаа эрхтнийг нь авч, авсан эрхтнийг нь өөр баг өвчтөнд суулгадаг. Ингээд эмнэлгээс гарсных нь дараа хяналтын баг ажилладаг цогц үйл ажиллагаа. П.Батчулуун эмч донорыг хайх, олох, холбож өгөх үүрэгтэй. Бид 2008 онд хамгийн анх тархи нь үхэжсэн амьгүй донороос анх бөөр шилжүүлэн суулгасан. Тэгэхэд донор хайж олох хүн байгаагүй. 2008 онд 26 настай эмэгтэйтэй “Пад пад” трактороос дагзаараа савж унаж, ухаан алдаж Гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргэгдэн ирсэн ч тархи нь бяцарсан учир эмчилгээгүй, амьдрах боломжгүйг тогтоосон байсан. Энэ мэдээг аваад, би анх очиж, ар гэрийнхэнтэй нь уулзсан. Эхлээд тэр хоёр залуу маш их цочирдсон. Бид 2-3 цаг ярилцаад, хоёр хүний амь аврах буянтай ажил юм байна гэдгийг ойлгосон. Тэр хооронд хоёр өвчтөнийг бэлдэж, хоёр хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. 

Өндөр хөгжилтэй орнуудад эрхтнийг олж, хайх төрийн бус байгууллага ажилладаг. Донор хайж олж байгаа хүмүүс болон эрхтэн хүлээж байгаа хүмүүстэй эрхтэн суулгаж байгаа баг холбогдох ёсгүй гэж үзээд 2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах алба гэж байгуулсан. Энэ байгууллагыг П.Батчулуун эмч толгойлж, ажилладаг. Энэ ажил хагалгаа хийж байгаа эмч болон хагалгаанд оруулж байгаа өвчтөнтэй ямар ч холбоо байхгүй. Зөвхөн амьгүй донорыг олж байгаа ажиллагаа. П.Батчулуун эмч төрийн албан хаагч. Тэгэхээр төрийн зохицуулалт байна гэсэн үг. Зөвшөөрлийн хуудсан дээр амьгүй донор боллоо гэх зөвшөөрлийг нь аваад, ямар эрхтэн авах вэ гэдэг дээр гарын үсэг зуруулсан байгаа юм. Элэг, бөөр, шөрмөс гэж дараалан бичсэн. Ар гэрийг нь төлөөлж гурван хүн гарын үсэг зурсан. Элэг гэхээр элэг л гэж ойлгоод байна. Элгийг дагаж, элгийн тэжээж байгаа артер, тараагуур судас, элгэн дундуур явдаг үүдэн судас, цөсний замыг авч байгаа. Бөөрийг тэжээгч судас, шээлгүүр зэрэг дагалдана. Шөрмөсийг ястай хэсгээс нь хусаж авдаг. Энэ бүхэн дэлхий дээр батлагдсан бэлэн аргачлал. Үүний үндсэн дээр эмч нар ажиллаж, эрхтнийг нь авсан. Цаашид элгийг нь авахдаа судас зэргийг нь авна гэж бүгдийг нь дэлгэрэнгүй бичих ёстой эсэхийг тодорхой болгох учиртай. Миний шавь, бидний хамтран зүтгэгч П.Батчулуун эмч ямар ч буруугүй гэж би үзэж байгаа юм. Уучлал гуйсан гэж хэвлэлээр ярьж байгаа юм. Энэ нь би буруутай гэсэн үг биш гэж ойлгож байгаа. Энэ ажилд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл. Монголын ард түмэн ойлгож байгаад би маш их баяртай байгаа. Гурав дахь шатны хурал дээр дахин сайн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. П.Батчулуун эмчийн биеийн байдал тааруухан байгаа. Тиймээс шүүх хурал болтол чөлөөт байдалд гаргаасай гэж хүсэж, гуйж байна. Гаргасан байхад ямар нэг байдлаар нийгэмд хохирол, хор хөнөөл үзүүлэхгүй. 

"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхэд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл"Хүний гавъяат эмч, Төрийн шагналт, Клиникийн профессор, зөвлөх эмч Б.Төмөрбаатар: Эмнэлгийн практикт нэг цогцосноос 7-8 эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг тооцоо, судалгаа бий. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах ажил П.Батчулуун эмчийн албаны ажлын үр дүн. П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал үүссэнээс хойш амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах ажил зогсож байна. Бид жилд 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг.  2024 онд 10 хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. 2025 он гарсаар амьгүй донороос мэс засал хийх ажил бүрэн зогссон. Үүнд ард донор хүлээж байгаа хүмүүс хохирч байгаа. Эд эрхтэнг донороос авахдаа ганцхан эрхтэнг нь л авдаггүй. Системээр нь авдаг. Бөөр авлаа гэж бодоход, шээлгүүргүй, судалгүй мухраар нь авбал хүнд суулгах аргагүй. Үйл ажиллагаа нь сэргэхгүй. Системээр нь авч, хүнд суулгаж байж үйл ажиллагаа нь сэргэдэг. П.Батчулуун эмчийг системээр нь авсныг хууль хүчний байгууллага ойлгож байгаа болов уу. Эд, эрхтнийг системээр нь авч суулгасан байхад буруутгаад байгаа нь буруу. 

Эх сурвалж: Eaglenews


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав3 цаг 14 минутын өмнөГ.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна3 цаг 19 минутын өмнөХөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв4 цаг 56 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна4 цаг 59 минутын өмнөГ.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна5 цаг 6 минутын өмнө"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно6 цаг 2 минутын өмнөП.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ7 цаг 39 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ7 цаг 42 минутын өмнөНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна8 цаг 7 минутын өмнөИргэд, явган аялагчдын анхааралд!8 цаг 19 минутын өмнөОюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ8 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 50 минутын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.