АЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ


3-р сарын 21
13 цаг 27 минут

        Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ

-Британийн Парламентын хүрээнд Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлж байна. Хоёр том гүрний дунд байгаа далайд гарцгүй орон ч гэлээ маш богино хугацаанд ардчиллыг баталгаажуулж, бэхжүүлж чадлаа гэж дүгнэж байна.

Их Британийн хувьд ардчилал 1000 жилийн түүхтэй. Монгол Улс ардчиллыг богино хугацаанд бэхжүүлэхдээ парламентын ардчилал, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Азидаа төдийгүй, дэлхийд дээгүүрт бичигдэхээр хэмжээнд байгааг Британийн Парламентын Нийтийн танхимын тэргүүн өндрөөр үнэллээ. 

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд  Б.Энхсүх: Улсын Их Хурлын даргын хувьд албан ёсны урилгаар ирж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой

-Монгол Улсын Их Хурлын даргын хувьд албан ёсны урилгаар ирж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Мөн парламентын засаглалтай хоёр улсын хувьд парламентын ардчиллыг бэхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах чиглэлээр өндөр үр дүнтэй айлчлал болж байна гэж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа давхар сайжирдаг

-Энэ айлчлал нь хоёр улс хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тоонд зүй ёсоор орно. Парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа давхар сайжирдаг. Айлчлал бол хууль, эрх зүйн орчинд хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр түлхүү анхаарч ажиллах ёстой. Энэ удаагийн айлчлал бидний хувьд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын спикертэй уулзлаа. Мөн Олон Улсын Парламентын холбооны энэ улс дахь бүлгийн даргатай уулзсан. Уулзалтаар тус улс дахь Найрамдлын бүлгийг байгуулах асуудлыг ярилцаж байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох хяналтын чиг үүргийг сайжруулах үр дүнтэй уулзалт боллоо

-Парламентын ардчиллын эртний уламжлалтай, энэ парламентад ардчилал бэхжихийн тулд ямар түүх өрнөсөн, парламентын ардчилал удаан оршин тогтнох, үр дүнтэй ажиллахын тулд яаж ажилладаг зэрэг олон туршлагуудыг харж байна. Монгол Улсын ардчилал байгаагийн гол утга нь парламентын ардчилал учраас түүнийг бойжуулах, тэр дундаа хууль тогтоох хяналтын чиг үүргийг сайжруулах чиглэлийн үр дүнтэй уулзалт болж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Парламентын үйл ажиллагааг цахимжуулах талаар энэ улсаас суралцах зүйл их бий

-Парламентын ардчиллын 1000 жилийн түүхтэй энэ улсаас сурах зүйл маш их бий. Тэр дундаа орчин үеийн технологийг ашиглаад парламентын үйл ажиллагааг цахимжуулах тал дээр Их Британи Улс сонирхолтой зүйл их хийж байна. Манай Улс 2022 онд иргэдийн оролцоог цахимаар хангах D-Parliament талбарыг нэвтрүүлсэн. Үүнийгээ бид тухайн үед Их Британийн парламентын иргэдийн өргөдөл гомдол, хуулийн төсөлд санал авдаг цахим системийг олон үлгэр жишгийн нэг болгон авч үзсэн байдаг. Хоёрдугаарт, кибер аюулгүй байдлын асуудал эдүгээ онцгой чухлаар тавигдаж байна. Бид Их Британийн энэ асуудлыг хариуцсан, үүнтэй холбоотой хүмүүстэй уулзаж, мөн цуврал хурал зөвлөгөөнд оролцож, мэргэжилтнүүдээс дэмжлэг авах, туршлага хуваалцах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо3 минут 19 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ14 минут 58 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо20 минут 44 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө25 минут 52 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов28 минут 30 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо31 минут 47 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 31 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 15 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 22 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 5 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 10 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 15 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 19 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно6 цаг 53 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа6 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цагийн өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.