“Ноорог”-ийн ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлангийн мөрийтэй тоглоом, цагдаа нарын мэдээлэлтэй холбогдуулан НЦУГ-аас мэдээлэл хийж байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван “Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн гэмт хэрэг ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтайгаар үйлдэгддэг.
Монгол Улсын иргэн Э-ийн 35 гишүүнтэй бүлэглэл бий. Энэ иргэнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирсан. Мөн өчигдөр цахим орчинд мэдээлэл өгсөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг А.Баяржавхлангийн 18 гишүүнтэй бүлэглэл байгааг тогтоосон. Энэ иргэний хоёр дүүг цагдан хорьсон. Иргэн А.Баяржавхланг зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах зүйл ангиар шалгаж байна” гэлээ.
ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул “Цагдаагийн хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар мөрийтэй тоглоомчдоос байнга мөнгө авч, хэргийг нь дардаг байсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. “Цагдаагийн албан хаагч М.Болдбаатар, Г.Тэмүүлэн нарыг шалгах явцад мөрийтэй тоглоомчдоос мөнгө авдаг байсан гэдэг нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Г.Тэмүүлэнгийн хувьд гэрчээр шалгагдсан” гэлээ.
Сэтгэгдэл бичих