МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор үнэлж, бүлгийн эсрэг байр суурьтай гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй болно


3-р сарын 25
9 цаг 58 минут
        Намын гишүүд нь намын дарга, Ерөнхий сайдаа дэмжихгүй эсрэг байр суурь илэрхийлж байгаа нь МАН-ын удирдлагууд таалагдахгүй байгаа бололтой.
Тиймээс өчигдрийн бүлгийн хуралдаа УИХ дахь бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төслийг нууцын журмаар танилцуулж, хаалттай хэлэлцжээ. Тодруулбал, бүлгийн гишүүдэд оноо өгч, Засгийн газар, намын бүлгийн шийдвэр, өргөн барьсан хуулийг дэмжихгүй, эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх журмыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулсан байна. Мөн өчигдрийн бүлгийн хуралд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хаалттай хуралдсан юм. Журмын төсөлд хамгийн их оноогоо хасуулсан буюу удаа дараа бүлгийнхээ гаргасан шийдвэрээс эсрэг байр суурь илэрхийлж, оноогоо хасуулсан гишүүддээ цаашдаа улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ямар нэгэн албан тушаалд томилохгүй байхаар журамд тусгах аж. Түүнчлэн бүлэг дэмжсэн хууль, тогтоолыг батлах эцсийн санал хураалтад оролцоогүй гишүүдээс ч оноо хасахаар төсөлд тусгасан байна. Журмын төслийн 6.2-т нийлбэр дүнгээр хамгийн бага оноо авсан 10 гишүүтэй бүлгийн дарга, дэд дарга нар уулзаж анхааруулга өгнө, 6.3-т анхааруулгыг гурав ба түүнээс дээш зөрчвөл хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж тусгажээ.
Харин бүлгийн гишүүд тус журмыг дэмжихгүй, бүлгийн хурал нэлээд ширүүн болж, журмаа баталж чадаагүй байна. Тиймээс ирэх 7 хоногийн бүлгийн хурлаар тус журмыг дахин хэлэлцэхээр болжээ.
Уг нь Засгийн газар л танхимын байр суурьтай байх зарчимтай болохоос УИХ бол олон ургалч үзэлтэй байж, олонхоороо шийдвэр гаргадаг субъект. Гэтэл эрх барьж байгаа намын бүлэг гишүүдээ хайрцаглаж, журамлах гэсэн төсөл оруулж ирсэн нь бүлгийн гишүүдийн ч дургүйцлийг төрүүлээд байгаа аж.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа "Нам дотроос олон янзын ургалч үзэл гарах ёстой. Бүх асуудлыг бүлгээр шийдээд, бүлгээс үүрэг чиглэл өгөөд бүгд ороод кнопдоод яваад байвал парламентад салбар салбарын төлөөлөл байгаа үр дүн гарахгүй. Нэг үзэл санаатай байх гээд байгаа бол Засгийн газрын гишүүдээ л нэг үзэл санаатай байлгана биз" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "УИХ-ын гишүүдийг ард түмэн л үнэлнэ. Түүнээс биш цаас, хуудас тараагаад үнэлгээ хийнэ гэж юу байх вэ" гэж байр сууриа илэрхийлсэн юм.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон одоогийн намын удирдлагууд парламентад салбар салбарын төлөөлөл, олон намыг оруулахаар Үндсэн хуульд өөрчлөлт хийж сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн. Үүний үр дүнгээр 2024 оны сонгуулиар парламентад 5 намын төлөөлөл орж, улс төрийн ажил алба хашиж байгаагүй салбар салбарын төлөөлөл орж чадсан юм. Гэтэл одоо парламентын гишүүдээ олон талын байр суурь илэрхийлэх, мэтгэлцэх, олон ургалч үзэл уралдуулах боломжийг хаах журмын төслийг батлах гэж байна. Хэрвээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжвэл дээрх журам батлагдана.
Эх сурвалж: Лхагважаргал ОДОНЧИМЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.