Баабар: Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ!


3-р сарын 25
11 цаг 53 минут

       Боловсрол бол алив хүн эргэн тойрныхоо нийгэм, улс төр, хууль, гоо сайхан, түүх, шашин, хүмүүнлэг үзэл, шинжлэх ухааны талаарх ерөнхий зөв ойлголттой болохыг хэлнэ. Боловсролын үндсэн суурийг бага дунд сургуульд олгодог. Заримдаа дээд боловсрол гэж ярьдаг ч үнэндээ их дээд сургууль, техникум, янз бүрийн мэргэжлийн дамжаа, техник мэргэжлийн сургуулиудад боловсрол гэхээсээ тодорхой тусгай мэргэжил олгодог. Иймээс бага дунд сургуульд олсон ерөнхий боловсрол сурсны дараа алив хүн боловсролоо өөрөө цааш гүнзгийрүүлэн өргөтгөдөг.

Аль ч газар өндөр боловсролтой иргэдийн нийгэмд эзлэх хувь маш цөөн байдаг. Өөрөөр хэлбэл иргэн болгоноос өндөр боловсрол шаардах нь амьдралд бололцоогүй хэрэг. Гэвч мөн аль ч нийгэм иргэн болгоноос анхдагч ба ерөнхий суурь боловсролтой байхыг шаардана.

Чухам энэ шалгуурт тэнцсэн нийгмийн бүлэг л цаашдын хөгжил дэвшлийн нөхцлийг хангадаг. Чухам ийм учраас л хаана ч иргэдийг болбол чанартай анхдагч ба ерөнхий суурь боловсролтой болгоход голлон анхаардаг. Энэ үүргийг гүйцэтгэх газар нь хүүхэд сургах бага ба дунд сургуулиуд юм. Хүүхэд сургах үүргийг зуу зууны турш олон газар шашин, сүм хийд гүйцэтгэдэг байлаа. XIX, XX зуунаас энэ үүргийг ихэнхдээ төр хариуцах болсон ба өнөө үе гэхэд хүүхдийг бага дунд боловсролтой болгохыг зайлшгүй шаардлага гэж дэлхийн аль ч оронд үздэг, энэ процессийг төр хариуцан үнэ төлбөргүй биелүүлэх болсон. Мэдээж чанарын төвшин хоорондоо их бага ялгаатай.

Монголчууд ялангуяа шарын шашин нэвтэрснээс хойш гэрийн болон сүм хийдийн хүүхэд сургах төвүүд ажиллах болсон. 1911 оноос тэнхимийн сургалт нэвтэрч, автономын үед 400 гаруй бага сургууль ажиллаж байлаа.

1921 онд Багшийн сургууль нээгдсэн. Дэлхийн дайны дараагаас бүх нийтийг бичиг үсэгтэй болгох, бүх хүүхдэд 4 жилийн бага боловсрол олгох хөтөлбөр дэвшүүлжээ. 1960-аад оноос бүхнийг дунд боловсролтой болгох хөтөлбөр дэвшсэн. Энэ бүхэн нь ХХ зууны туршид нийтийг анхдагч суурь боловсролтой болгох аугаа том дэвшил байсан.

Өдгөө хүүхэд болгоныг албадаж 10-12 жилийн сургалтанд хамруулах шаардлага үгүй юм. Хүүхдийн сонирхолыг нь дагуулж сурагч болгоныг заавал 8-9 жилийн боловсролтой болгоход хангалттай.

Үүнээс цааших буюу ахлах сургуульд нийгмийн ба байгалийн ухаанаар гүнзгийрүүлэх сурах тусдаа бүлэгт хуваан хичээллэх нь илүү оновчтой. Энэ нь дээшлэх тусам ирээдүйд олох мэргэжилд нь ойртуулж буй хэрэг. Ингэснээр суурь боловсролоос халин тухайн чиглэл рүү гүнзгийрч байна гэсэн үг.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛ

Ялангуяа бүрэн бус ба бүрэн дунд боловсрол олгох хөтөлбөр нь анхнаасаа өдий хүртэл Зөвлөлтийн тогтолцооны орчуулсан шууд хуулбар байлаа. Энэ нь марксист гэх үзэл сурталд хэт автсан доголдолтой сургалт байсан юм.

Коммунист нийгмийн тухай Марксын мөрөөдлөөр шинэ нийгэм нь үүндээ таарсан цоо шинэ хүнийг буй болгон төлөвшүүлэх явдал аж. Түүний өөрийнх нь бичсэнээр коммунист нийгмийн хүн нь бүх талын мэдлэг боловсролтой сүпэр унивэрсал иргэн байх ёстой аж.

Хэдийгээр Маркс үүнээс давуулан шинэ хүний тодорхойлолт хэлээгүй боловч хожим нь ленинизм, сталинизм, маоизм зэрэг засваруудаар дамжин өргөжсөөр интернационализм, эх оронч, нам засагтаа үнэнч гэх мэт олон үзүүлэлтээр баяжсан боловч энд тэр тухай ярих гээгүй. Марксын өөрийнх нь жишээ авснаар коммунизмын үеийн энгийн иргэн өглөө үйлдвэрт биеийн хөдөлмөр хийнэ, өдөр загас барих, биеийн тамир хийх зэрэг биеэ хөгжүүлэх, үдэш урлагийн шүүмж бичих мэтээр оюуны хөдөлмөр хийх чадвартай байх ёстой. Энэхүү хий мөрөөдөл нь Зөвлөлтийн үед улам “төгөлдөршин” зөвлөлт хүн, шинэ хүн, социализм коммунизмын хүнийг шинээр бий болгон төлөвшүүлэх албадлага болон хувирсан юм. Байгалийн хуулийн эсрэг чиглэлтэй энэ тэмүүлэл нь хомо сапиэнсийн өөрчлөгдсөн цоо шинэ хүний үүлдэр зохион бүтээх хандлага болжээ. Үүнийг “хомо советикус” ч гэж шоолон нэрэлдэг. Улаан цайм үзэл суртал, суртал нэвтрүүлгийг нь үл тооцлоо гэхэд бага дунд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт дээрх санаархал гүн бат шингэсэн юм.

Бага ангийн 3-4 жилд хүүхдийг бичиг үсэгтэй, уншиж бичиж чаддаг болгох ба дөрвөн аргын тоо, компютэрийн анхдагч ойлголттой болгох. Бага ангийн хамгийн гол зорилго нь зөв хүмүүжил юм.

Мэндлэх, талархах боловсон ёсноос эхлээд бусадтай зөв соёлтой харилцах гэх мэт наад захын соёлд сургах. Боловсролын хувьд Түмэн бодисын хичээл маш чухал. Чухам эндээс хүүхэд байгаль орчин, хүний ертөнцийн тухай анхдагч мэдлэгтэй болох ёстой. Монголд олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн дунд сургуулийн хичээлийн программ нь хэтэрхий олон салбарыг хамарсан, хэтэрхий хүнд, хэтэрхий томъёожсон, хүүхдийн дур сонирхолыг гэхээсээ илүүтэй албадсан хэлбэртэй байснаас болоод хүний заавал мэдэх ёстой зүйлээс хөндийрч, эцэст нь сурагчдын ихэнх нь ямарч боловсролгүй хоцорсоор ирлээ. Универсал мэдлэгтэй шинэ хүн буй болгох гэсэн оролдлого эцэст нь орчлон ертөнцийн байтугай өөрийн амьдарч буй нийгмийн талаарх наад захын ойлголтгүй, эсвэл буруу төсөөлөлтэй хүн болон “төлөвшиж” буй хэрэг.

Дунд сургуулийн хичээлийн программ нийтдээ ийм хүрээг хамарч байхад л хангалттай: Хэл (эх хэл, гадаад хэл, уран зохиол), Математик (тоо, логик, информатик), Шинжлэх ухаан (хими, физик, биологи), нийгмийн ухаан (түүх, газар зүй, эдийн засаг, хууль), Гоо зүй (хөгжим, дүрслэх урлаг), биен тамир. Эх хэл гэдэгт дээд сургуулийн мэргэжлийн ангид заадаг, тэгээд ч монгол хэлэнд таардаггүй дүрэм задаргаа заадаг уламжлал амь бөхтэй үргэлжилсээр. Сурагчид эх хэлээрээ бичгээр болон амаар өөрийгөө илэрхийлж, нийгэмд өөрийгөө ямар сонирхолтой, юунд дуртай, нийгэмд өөрийгөө илэрхийлж, зөв соёлтой харилцах чадвартай болгох ёстой юм. Үүнд эсээ буюу зохион бичлэг маш чухал үүрэгтэй. Эндээс хүүхдийн юунд илүү авъяастай нь ч тодроно. Энэ нь цаашид ямар мэргэжил эзэмших зөв сонголтын эхлэл болох учиртай.

Гадаад хэл маш чухал боловч манай нөхцөлд зөвхөн англи хэлээр хязгааралбал зохистой. Энэ нь наад зах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Орос, хятад зэрэг гадаад хэлийг сургуулийн программын сонголтоор биш, хүссэн нэгнийг дугуйлан зэрэгт хамруулж болно.

Математик маш чухал боловч аль болох хялбар, дөхөм, амьдралд ойр талаас нь заамаар. Хэт хүндрүүлснээс болоод сургууль төгсөж буй хүүхдийн дийлэнх нь математикийн анхдагч ойлголтгүй дуусгадаг. Зэрэгцүүлээд логикийн анхдагч ойлголттой болгох нь чухал. Ер нь математик нь алив зүйлд логиктой зөв эрэгцүүлдэг дадлагатай болгоход чиглэх үүрэгтэй. Информатик, Ай ти өнөөгийн шаардлагад зайлшгүй нэхэгдэх ертөнцөд хүн төрлөхтөн амьдарч байна.

Биологи, хими, физик, астроном зэрэг байгалийн ухааны салбарууд нь хоорондоо нягт холбоотой ухаан юм. Эдгээрийг хооронд нь салган үзсэнээр хүүхдийг төөрөлдүүлэн аль ч үгүй хоцроодог.

Шинжлэх ухааны хичээлийг аль болох хялбар хөнгөн байдлаар гол утга санааг нь ойлгуулахыг гол зорилгоо болгох ёстой юм. Америкийн зохиолч Билл Брайсоны бичсэн “Шинжлэх ухааны товч түүх” (Монгол хэлээр орчуулагдсан) бүтээлд голлох шинжлэх ухааны салбаруудын тухай маш энгийнээр хөгжилтэй, сонирхолтой өгүүлсэн байдаг. Энэ мэдлэг дунд сургуулийн байгалийн ухааны салбарын боловсрол олгоход бүрэн хангалттай. Иймэрхүү өөр олон бүтээл ч байдаг. Дэлхийн, иргэншлийн, эх орны түүхийн ерөнхий ойлголттой болох нь нийгэмд иргэншсэн иргэн болох бас нэг тулгуур. Төрийн байгуулалт, Үндсэн хууль, иргэнийн үүрэг хариуцлага, ардчиллын тулгуур зарчим, эдийн засгийн ерөнхий ойлголт, өмч, хувийн, нийтийн, төрийн, эзэмшил, бирж, инфляц, ханш, хуулийн зарчим, зэргийн үндсэн ойлголтууд заавал хэрэгтэй. Гоо зүйн мэдлэг нь таниулах, тайлбарлах дээр тулгуурлах ба дуудах хөгжимдөх зурах зэрэг нь албадлагаар биш, хүүхдийн дур сонирхолыг дагасан дугуйлан зэрэгт тулгуурлана. Бие тамирт нийтийн биеийн тамирыг голлох ба сургуулиуд мөн хүүхдийн дур сонирхолыг дагасан янз бүрийн дугуйлан секцид түшиглэнэ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Маркс, Энгельсийн “Эв хамт намын тунхаг”-т Боловсролыг төр монопольчлох тухай анхны санаа гарсан байдаг. Энэ нь явсаар Зөвлөлт системд төр бүрэн монопольчилсноор барахгүй улс орон даяар нэгдсэн нэг сургалт, нэг программ, нэг бүтэц, нэг зохион байгуулалт болон тогтсон. Монгол бол байгаль газар зүйн олон янз бүсэд ихэнхдээ нүүдлийн мал аж эрхлэгчдээс бүрдсэн сийрэг оршин амьдардаг онлогтой. Гэтэл сүүлийн 30 жилд энэ хэвшил үндсээрээ өөрчлөгдөн хүн амын 85 хувь нь хот ба суурин газар нүүдлийн мал аж ахуйн бус орлогоор амь зуух болжээ. Хөдөлмөр эрхлэгдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Хүн амын бараг тал хувь нь ганцхан хотод цуглажээ.

Нийгмийн бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалт, суурьшил үндсээрээ өөрчлөгдсөн атал үүнээ даган өөрчлөлт хийхийн оронд яг эсрэг чиглэлтэй өөрчлөлт сүүлийн жилүүдэд их хийгдлээ.

Хот суурин зэрэг төвлөрсөн газар руу хүн амын нүүдэл, шилжих хөдөлгөөн явсаар атал Монголын 300 гаруй сумын дийлэнх нь 10 жилийн (одоо 12 жилийн гэх байх) сургалттай сургуультай болсон. Ялангуяа энэ нь цөөн хүн амтай суурин газруудад ахадсан төдийгүй багшийн боловсон хүчин, сурагчдын анги дүүргэлтээс эхлээд хэт томдсон хөрөнгө мөнгөний ачаалал, өртөг зардлын дарамт үссэж буй. Үүнээс гадна Төрийн сонгуулиар байгуулагдсан тойрогуудад ноогдох сонгогчдын тоо харилцан адилгүй, хөдөөд илүү олон гишүүд байхаар зохион байгуулагдсан, тэдгээр жижиг тойргуудад сургууль, эмнэлэг, соёлын төвийн зардлыг сонгогдсон гишүүн голлон шийддэг тогтолцооноос болоод ихэнх сумдад хэрэгцээ шаардлагаасаа хэд дахин илүү багтаамж бүхий эмнэлэг сургуулийн барилга байгууламж ашиглалтад орсон явдал юм. Эдгээр хоосон шахам барилгын цахилгаан, дулаан, ашиглалтын зардалд боловсролд очих ёстой асар их мөнгө зориулагддаг. Томдсон барилгыг өөр зориулалтаар ашиглах нь хуулиар зөвшөөрөгддөггүй.

Санал ийм байна: Боловсролын яам мэдээж хэрэг үндсэн чиглэл, бодлогоо барина. Харин аймгуудад өөрийн нөхцөлд тааруулан сургалтын болон байр савны зардлыг хэмнэх, зарим тохиолдолд сургалтын программд өөрийн онцлогт таарсан бага зэргийн өөрчлөлт оруулах эрхийг нь олгож болно. Тэрбайтугай Зүүнхараа, Хархорин мэтийн 10 мянгаас дээш хүн амтай сумд, эсвэл говийн бүсийн маш цөөн оршин суугчидтай сумд ч аймгийн боловсролын хэлтэстэй тохиролцон өөрийн автоном эрх эдэлж болох.

Байгаль цаг уурын маш эрс ялгаатай, суурьшлын үзүүлэлт туйлын өөр өргөн уудам нутагт нэгдсэн нэг загвараар ерөнхий боловсролын сургалт явуулах нь чанар төдийгүй хөрөнгө мөнгөний асар их гарзтай.

Мөн бүх хүүхдийг мөнөөх өв тэгш супэр шинэ хүн бэлдэх зорилготойгоор бүгдийг нь 12 жилийн сургалтанд албадан хамруулах нь угаасаа утгаар бага. Хүн амын ердөө 15 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа өнөөгийн нөхцөлд дотуур байранд суух хүүхдийн тоо ч хуучинтай харьцуулахад эрс цөөрсөн. Саналаа л хэлэв. Дараагийн дугаарт Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд ямар шинэчлэл хийх талаар бодлоо хэлэмз

Баабар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо42 минут 20 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ53 минут 59 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо59 минут 45 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 5 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 8 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 11 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 10 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 1 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 44 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 54 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 58 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 39 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.