Турк болж буй эсэргүүцлийн жагсаалын үеэр 1,100 гаруй хүнийг баривчилжээ


3-р сарын 25
12 цаг 05 минут

        ИСТАНБУЛ, 2025 оны гуравдугаар сарын 25 /DW/. Туркийн сөрөг хүчний удирдагчдын нэг, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсны дараа гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш үргэлжилж буй жагсаалд оролцсон 1133 хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд гэрэл зурагчид, сэтгүүлчид болох 10 хүн байгаа тухай Туркийн Хэвлэл мэдээлэл, хууль судлалын нийгэмлэгээс (MLSA) мэдээлсэн байна. 

Олныг хамарсан баривчилгаа явуулсныг "хэвлэлийн эрх чөлөө, үнэнийг мэдэх эрхэд халдаж байна" гэж Туркийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын "Disk-Basin-Is" холбоо мэдэгджээ.

Гуравдугаар сарын 24-ны орой Истанбул, Анкара хотод олон мянган хүн дахин жагсаж, засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эсэргүүцлийн жагсаалыг “хүчирхийллийн хөдөлгөөн” хэмээн мэдэгдэж, шүүмжилжээ. Тэрбээр эсэргүүцлийн жагсаал өрнөсөнд сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намыг буруутгасан байна.

Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, гуравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон жагсаалуудын үеэр цагдаагийн 123 ажилтан гэмтэж бэртжээ. Р.Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч гэж тооцогддог Э.Имамоглуг авлига, терроризмын гэмт хэрэгт буруутган гуравдугаар сарын 19-ний өдөр баривчилжээ.

Тухайн үед Туркийн “Anadolu” агентлаг мэдээлэхдээ, түүнийг терроризмын хэргээр шалгаж байгаа гэсэн юм. Тодруулбал, тус улсад хориглосон Курдийн Ажилчны намыг дэмжсэн хэмээн буруутгажээ. Гуравдугаар сарын 23-ны өглөө түүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж, шоронд хорьсон байна. Туркийн Прокурорын газар нийт 100 орчим хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Тэдний дунд Истанбул хотын захиргааны албан тушаалтнууд байгаа юм. Мөн өдөр БНАН-аас Э. Имамоглуг 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байна.  

 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.