ТББХ, ЭЗБХ:Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ


3-р сарын 26
9 цаг 05 минут

          Улсын Их Хурлын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод /2025.03.25/ хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Байнгын хороод 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хамтран хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасны дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн талаарх илтгэл, төрийн аудитын байгууллагаас гаргасан гүйцэтгэлийн аудитын тайланг сонссон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч буйг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлуулсан.

УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, өнгөрсөн намрын чуулганаар төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байснаа дурдаад, энэ алдааг засаагүйгээр барахгүй хэмжих боломжгүй арга хэмжээнүүдийг төлөвлөөд, түүний биелэлтийг 100 хувь гэж дүгнэн орж ирсэн байна хэмээн шүүмжилсэн. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-аар үнэлэх аргачлалыг баталсан ч түүнийг баримтлалгүйгээр хяналт үнэлгээ хийсэн нь ямар учиртайг лавласан юм.

Тэрбээр, 2024 оны жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгоно гэж тусгасан. Цахилгааны үнэ нэмж, байшингаа дулаалаад цахилгаан халаагуур тавьсан айлуудын нуруун дээр маш том ачаалал үүсгэчихээд үр дүнтэй ажилласан гэж дүгнэжээ. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг хэмжсэн шалгуур үзүүлэлтээр ажлын биелэлтээ хэмжиж болоогүй юм уу гэж асуусан. Авлигын гэмт хэргийг бууруулна гэсэн зорилт 100 хувь биелсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, логикийн алдаатай байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд үнэлгээний аргачлалынхаа дагуу зорилт, арга хэмжээг үнэлсний дараа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар үнэлгээ өгдөг. Төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд нь Засгийн газраас баталсан үнэлгээний аргачлалын дагуу индикаторууд дээр нь үнэлгээ хийж байгаа гэсэн үг. Эцэст нь Хяналт хэрэгжүүлэх газар үнэлгээ хийгээд энд хэлэлцүүлж байгаа юм. Таны хэлсэнчлэн нэг арга хэмжээг 90, юмуу 100 хувь гээд дүгнэчихсэн байвал энэ нь жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хангасан байдал юм. Түүнээс биш тэр ажлыг эцсийн үр дүнд хүргэчихсэн гэсэн үг биш. Дөрвөн жилийн төлөвлөгөөнд туссан ажил байлаа гэхэд 2024 онд тэрхүү ажлыг гүйцэтгэх ТЭЗҮ-г боловсруулахаар тусгасан бол түүнийгээ дүгнээд 100 хувь гэж үнэлж буй юм. Нийт дөрвөн жилд багтаан дуусгах тэрхүү ажлыг дуусгасан гэж ойлгож болохгүй. Тодруулбал, ямар зорилтот түвшинд хүрэх ёстой юм, тэр зорилтот түвшнийг хангасан байдлаар нь жил жилээр үнэлээд явж байгаа болохоос биш тэр барилга баригдаад, тэр цэцэрлэг ашиглалтад орсон гэсэн зорилтот түвшинд хүрсэн гэсэн үг огт биш. Тухайн зорилтот түвшинд хүрсэн эсэх дээр үнэлгээ хийж байгаа гэж ойлгож болно.

Авлигын төсөөллийн индекст эерэг өөрчлөлт гаргахын төлөө ажилласан.  “Трансперенси интернэйшнл” байгууллага өнгөрсөн хугацаанд бидэнд хэд хэдэн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ хүрээнд хаврын чуулганаар Төрийн өмчийн компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулна. Ингэснээр авлигын индекст эерэг нөлөө үзүүлнэ. Мөн Байгалийн нөөцийн ил тод байдлын хуулийг батлах шаардлагыг тавьж байгаа. Холбогдох хуулиуд УИХ-аар батлагдсанаар авлигын индекст томоохон өөрчлөлт гарна гэсэн хариулт өгсөн юм.

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Монгол Улсад төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт гэдэг асуудлыг нарийвчлан хэлэлцэж, хяналт үнэлгээний цогц системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Сайд нарын эрхлэх асуудлын хүрээн дэх дүрэм журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай УИХ-д асуудлаа танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид эрчим хүчний тарифыг индексжүүлж зохистой түвшинд хүргэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчинд Эрчим хүчний зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх арга хэмжээг авсан. Тийм учраас бид биелэлтийг 100 хувь гэж дүгнэсэн хэмээн хариулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тайланг үнэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа муу, анхнаасаа ажлаа бодитой төлөвлөж чадаагүй, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт, шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй байгаагаас үнэлгээ нь зөрүүтэй байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Хуралдааныг даргалан явуулсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн олонх Засгийн газрын үйл ажиллагааны тайланд өгсөн үнэлгээ бодитой бус гэсэн асуудал хөндөж буйг тодотгоод, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадаагүйг сануулсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шаардлагатай бол үнэлгээ хийх журам, холбогдох хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, танилцуулах нь зүйтэй гээд жил жилийн төлөвлөгөөний тайланг ийм байдлаар хэлэлцэх ёсгүйг онцлов.

Эцэст нь Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн талаарх хамтарсан байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ1 цаг 43 минутын өмнөМонгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав1 цаг 46 минутын өмнөИрэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна1 цаг 51 минутын өмнөН.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна1 цаг 54 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй1 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан3 цаг 24 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана4 сар 29. 16:09НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 сар 29. 14:27Увс нуур цөнгөө түржээ4 сар 29. 14:18Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 сар 29. 14:12“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ4 сар 29. 12:48БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо4 сар 29. 12:45Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ4 сар 29. 12:391207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна4 сар 29. 11:56Дарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ4 сар 29. 11:54НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ4 сар 29. 11:49Монголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа4 сар 29. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 29. 9:02Богдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна4 сар 29. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан4 сар 29. 8:51БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна4 сар 28. 15:36“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 сар 28. 15:11Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 28. 15:07УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:08БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 сар 28. 13:54Богд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 сар 28. 13:52Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 сар 28. 13:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.