Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн үлдэгдэл олджээ


3-р сарын 27
13 цаг 17 минут

      НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 27 /Live Science/. Урд хоёр мөчиндөө ердөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн ер бусын шинэ төрөл зүйлийг палеонтологчид олж илрүүлжээ. Тодруулбал, урт хумстай, өвсөн тэжээлт, хоёр хөлт аварга теризинозаврын үлдэгдэл Монголын говиос олдсон байна.

Хурц хумстай гурван хуруутай бусад теризинозавраас ялгаатай нь гэвэл, энэхүү шинэ төрөл зүйл нь хоёр хуруутай ажээ. Биеийн онцлог бүтцээр нь уг шинэ төрөл зүйлийг “Duonychus tsogtbaatari” гэж нэрлэсэн байна. “Duonychus” гэдэг нь грекээр “хоёр оронтой тоо” гэсэн утгатай бол “tsogtbaatari” гэдэг Монголын палеонтологич Хишигжавын Цогтбаатарын нэр юм.

“Теризинозавруудын хувьд хоёр хуруутай төрөл зүйл олдсон нь гэнэтийн зүйл байсан” хэмээн судлаач Дарла Зеленицкая ярилаа. Уг үлэг гүрвэлийн урд мөч нь маш сайн хадгалдагдан үлдсэн бол хуруу, бугуйных нь яс нь бүрэн бүтнээрээ олдсон байна.

Теризинозаврууд бол Цэрдийн галавын сүүл үед (100-66 сая жилийн өмнө) одоогийн Ази, Хойд Америкийн нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүд юм. Теризинозаврууд нь махчин үлэг гүрвэлүүд болох тероподуудын бүлэгт хамаардаг боловч өвсөн тэжээлтэн ажээ.

Эдгээр үлэг гүрвэл нь хадуур шиг хэлбэр бүхий аварга том хумстай бөгөөд зарим төрөл зүйлийнх нь хумс 50 см хүртэл урт ургадаг байжээ. Теризинозавр, Бейпиаозавр зэрэг өнөөг хүртэл олдсон бусад бүх теризинозавр гурван хуруутай байсан тул хоёр хуруутай “D. tsogtbaatari” бол ер бусын ховор олдвор юм.

"Теризинозаврууд хэдийн хамгийн ер бусын үлэг гүрвэлүүдийн нэгд тооцогдож байгаа боловч шинэ төрөл зүйл олдсон нь уг үлэг гүрвэлүүдийг улам сонирхолтой болгож байна" хэмээн Хоккайдогийн их сургуулийн палеонтологич Йошицугу Кобаяши онцоллоо. 

"Монголоос саяхан олдсон энэ төрөл зүйл нь гурван хуруутай теризинозавруудаас хоёр хуруутайгаараа ялгаатай байгаа нь тероподын урд мөч хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хэрхэн дасан зохицсоныг илүү гүнзгий судлах боломжийг олгож байна. Гэхдээ энэ олдворыг үнэхээр сонирхолтой болгож байгаа зүйл бол хумс дээрх сайтар хадгалагдаж үлдсэн кератины бүрхүүл юм. Энэ нь дунд болон том хэмжээтэй теропод үлэг гүрвэлийн хувьд анхны тохиолдол юм” гэж Кобаяши тайлбарлалаа. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 31. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ7 сар 31. 9:47Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ7 сар 30. 13:25Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв7 сар 30. 12:11Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа7 сар 30. 12:08Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна7 сар 30. 10:10Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ7 сар 30. 10:06Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 сар 29. 20:44ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 сар 29. 20:36Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 сар 29. 20:32Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 сар 29. 20:30“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 сар 29. 20:29Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо7 сар 29. 20:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.