Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн мэдүүллээ


3-р сарын 31
18 цаг 52 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг (2025.03.31) өргөн мэдүүллээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус илтгэлээ “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулжээ.  

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” бүлгийн хүрээнд 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй, нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийсэн талаар танилцуулав.

“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” бүлэгт шаардлагатай судалгааны үр дүндээ тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг дэвшүүлсэн гэлээ.

“Хүний эрх ба цахим технологи” бүлгийн хүрээнд хүний хувийн мэдээлэл, түүнд агуулагдах хувийн нууц, халдашгүй байх эрхийг хамгаалах чиглэлээр дүгнэн илтгэсэн байна. Түүнчлэн, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”-ын хүрээнд цахим технологид ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ.

Мөн “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”-д тусгайлан судалгаа хийж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, хохирогчдод тусламж үзүүлж буй мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийжээ. Тоон мэдээлэл, хяналт шалгалтын үр дүнд үндэслэн хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудлын талаар санал дүгнэлт боловсруулсан байна.

“Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлэгт аливаа иргэн эрүүгийн хэрэгт татагдсан үеэс эхлэн ял шийтгэл эдэлж дуусах хүртэлх үе шатыг хамруулсан байна. ХЭҮК-т ирүүлсэн нийт гомдол, мэдээллийн 50 гаруй хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх байдаг учраас холбогдох баримт мэдээлэлд үндэслэн цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулсан талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна24 секундын өмнөБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа2 минут 30 секундын өмнөХан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна48 минут 36 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар ажиллаж, 86 иргэний амь насыг авран хамгааллаа52 минут 36 секундын өмнө“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрт оролцогчид тогтоолын төслөө шийдвэр гаргагчдад хүргэхийг хүслээ1 цаг 4 минутын өмнө“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ1 цаг 7 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь1 цаг 9 минутын өмнөМорингийн давааны замаас барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км авто замын ажил 20 хувьтай үргэлжилж байна1 цаг 15 минутын өмнөС.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна1 цаг 17 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.26-05.301 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2 цаг 6 минутын өмнөБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ5 сар 25. 20:41Х.Нямбаатар: Надад Ерөнхий сайд болох бодол байхгүй5 сар 24. 18:45“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн нэгдсэн хуралдаан боллоо5 сар 24. 15:46Нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ5 сар 23. 20:44Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ5 сар 23. 20:33“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.