Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг


4-р сарын 2
8 цаг 58 минут

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээнээс болоод сайн гөвүүлсэн. Хоёр он дамнуулаад, сүүлийн хэдэн сарыг бөөн давлагаа, савлагаа дунд өнгөрөөсөн. Өөрөө ч ховхрох шахсан. Ингүүлэн барин 2024 оны арваннэгдүгээр сард Шанхайд тохироод, 2025 оны хоёрдугаар сард Харбинд үзэглэсэн Гашуунсухайтын гэрээг УИХ өнгөрсөн долоо хоногт соёрхон баталсан.

Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын гэрээг УИХ баталсны дараахан тайлангаа тавьж УИХ-д үг хэлсэн. Тэгэхдээ “Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулснаас хойш хагас жилийн хугацаанд 21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа. 1997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, 1964 оноос судалгааг эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээг байгууллаа. Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхээр боллоо. Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төслүүд нь Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын УЦС, Орос-Хятадтай хамтран хэрэгжүүлэх гурван улсын хийн газын төсөл, төмөр замын баруун, зүүн коридорын төслүүд байх болно” гэв.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Гацаад байсан Гашуунсухайтын хил холбоолтын төслийг хөдөлгөчихлөө” гээд тайван суухгүй юм байна.

Хэд хэдэн төсөлд фокус хийж, төвлөрөхөө хэлжээ. Эдгээр нь ерөнхийдөө хоёр хөршөөс шууд болон дам байдлаар хамааралтай төслүүд байна. Энэ нь дотоодын зодоон ихтэй л байхыг хэлж байгаа юм. Баялгийн сан тойрсон зөрчил, тэмцлийн хажуугаар дээрх төслүүд, ялангуяа газын хоолойн төслийг дагасан томоохон бөгөөд ширүүхэн “үйл явдал”-ууд өрнөх бололтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сард Харбинд Хятадын ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Монгол, Хятад, Оросын Засгийн Ерөнхий сайд нарын гурвалсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулъя” гэсэн саналыг тавьжээ. Ингэж уулзахдаа Монгол Улсаар дамжин өнгөрөх газын хоолойн төслийг эхлүүлэх саналтай байгаагаа хэлсэн байна. Түүний энэ саналыг Хятадын ерөнхий сайд Ли Чян хүлээж авчээ. Оросын ерөнхий сайд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Гэхдээ тэд анх удаа гурвуулаа уулзах гэж байгаа биш юм. 2024 оны аравдугаар сарны 16-нд Исламабадад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол, Хятад, Оросын Ерөнхий сайд нар уулзсан байдаг. Тэгэхэд тэд гурван улсын Төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн коридорын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлцгээж байсан юм.

Ер нь бол газын хоолойг Монголоор дайруулах гэж манай төр, засгийн удирдлагууд чадлаараа хичээж ирсэн. Нөгөөтэйгүүр,  “Монголын төр яагаад Орос, Хятадын газын хоолойг газар нутгаараа дамжуулах гээд байна вэ” гэдэг дээр хааяа сөрөг мэдээллүүд түгж харагддаг. Хаанаас шиддэг нь мэдэгддэггүй тэдгээр мэдээллийнщг няцаах маш товч үнэн байдаг юм. Хэрвээ хоёр хөршийн газын хоолой манайхаар дамжвал наад зах нь энэ “дамжуулалт”-аас жил бүр 4-5 тэрбум ам.доллар олно. Цаашлаад, орон сууцны үнэ шууд 30-50 хувь буурна. Дулаан үнийн хэмнэлт ойлгомжтой болно. Улаанбаатарын утаа байхгүй болно. Жаахан томруулаад харвал Монголд шинэ аж үйлдвэр хөгжих боломж бүрэн нээгдэнэ. Ийм хэрэгцээтэй төсөл л дөө. Гэвч яг одоо болж буй дэлхийн геополитикийн хөдөлгөөн хаашаа яваад, хаана зогсох нь тодорхойгүй байгаа нь шууд нөлөөлөл үзүүлж байна. Хоёр хөрш өнөөдөртөө Америкийн “улс төр”-ийг харж энэ төслийг түр азнаад байгаа юм.

Гэхдээ л оросууд Төв Азийн орнуудад болон Хятадад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ ихээхэн нэмэгдүүлэхээр төлөвлөчихсөн. Хэвлэлийн экспертүүд “Орос улс Төв Азийн орнуудад нийлүүлэх газын хэмжээ нь өмнөх онд 10-15 тэрбум шоометрт хүрсэн. 2025 онд “Сибирийн хүч” газын хоолойгоор дамжуулан Хятад руу нийлүүлэх экспорт нь 38 тэрбум шоометр төслийнхөө хүчин чадлаас давж магадгүй” гэж мэдээлжээ.

Хамгийн сонирхолтой нь “Орос улс Хятадад байгалийн газ нийлүүлэх хоёр боломжит замыг авч үзэж байна. Эхнийх нь, жилд 50 тэрбум шоометр газ нийлүүлэх эзлэхүүнтэй “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулна гэж үзвэл энэ проекц нь Сибирийн хотуудыг хийжүүлэх төдийгүй Хятадын нийслэлийг бусад бүс нутгуудтай нь холбож газаар хангах боломжтой. Нөгөө хувилбар нь Казакстанаар дамжин өнгөрөх 45 тэрбум шоометр газ дамжуулах хүчин чадалтай хоолойн 35 тэрбум газ нь Хятад улсыг, үлдсэн 10 тэрбум шоометр газ нь Казакстаны зүүн хойд бүс нутгийг газаар хангана” гэжээ. Энэ мэтээр хөндлөнгийн “задлан”-гууд их гарч байна. Гэвч хоёр хөршийн тухайд “Америкийн улс төр”-өөс гадна, төслийн үнэ дээр хараахан тохиролцож чадаагүй байгаа аж. Хятадын үнэ Оросод багадаад, Оросын үнэ Хятадад ихдээд байгаа аж. Тэд тохирсны дараа Монгол оролцоно. Тэр үед манай дотоод дахиад “дайтаж” эхэлнэ. Гашуунсухайтын дараах “газын дайн”-ы сураг товчхондоо ийм байна.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.