Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас дөрөвдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу
- Нийгмийн халалмжийн тэтгэвэр,
- Асаргааны тэтгэмж,
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж,
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт,
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ зэргийг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ний өдөр олгоно. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 17-нд, насны хишгийг дөрөвдүгээр сарын 24-нд олгоно.
Сэтгэгдэл бичих