Д.Трамп гадаадын бүх бараанд татвар ногдуулжээ


4-р сарын 3
9 цаг 34 минут

      ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /DW/. Хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулах тухай шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр буюу лхагва гарагт Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд болсон хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Тэрбээр хоёр багана бүхий хүснэгтийг үзүүлсэн бөгөөд эхний баганад гадаадын улс орнуудаас Америкийн бараанд ногдуулж буй татварын хувь хэмжээ, нөгөөд нь уг татварын хариуд АНУ-ын зүгээс ногдуулж буй татварын хувь хэмжээг харуулсан байна. Уг хүснэгтийг Х нийгмийн сүлжээн дэх Цагаан ордны хуудсанд нийтэлжээ. Жишээлбэл, Америкийн тал Хятадын бараанд 34 хувь, Европын Холбооны бараанд 20 хувь, Швейцарын бараанд 31 хувь, Израилын бараанд 17 хувь, Казахстаны бараанд 27 хувь гэх мэтчилэн татвар ногдуулжээ. Хамгийн өндөр татварыг Вьетнам /46 хувь/, Камбож /49 хувь/, Лаосын /48 хувь/ бараанд ногдуулсан байна. Харин Орос улс уг хүснэгтэд бичигдээгүй байна.  

Ерөнхийлөгч Трамп өөрийн гаргасан шийдвэрийг “дэлхийн бүх улс оронд харилцан татвар ногдуулахыг зохицуулсан түүхэн зарлиг” гэж нэрлээд “өнөөдөр бол Америкийн түүхэн дэх хамгийн чухал өдрүүдийн нэг мөн” гэж тодорхойллоо. 

Тэрбээр цааш нь хэлэхдээ, АНУ-д нийлүүлж буй бүх төрлийн авто машинд 25 хувийн татвар ногдуулж буйг онцлон дурдсан байна. Уг татвар 4 дүгээр сарын 3-ны өдрөөс, харин авто машины сэлбэг хэрэгслийн импортод ногдуулсан татвар 5 дугаар сарын 3-наас тус тус үйлчилж эхлэх ажээ. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ1 цаг 54 минутын өмнөНутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа3 цаг 24 минутын өмнөУИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ3 цаг 27 минутын өмнө"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна4 цаг 12 минутын өмнөБаруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна4 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ4 цаг 16 минутын өмнө“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна5 цаг 29 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ5 цаг 31 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ5 цаг 48 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна6 цаг 23 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа6 цаг 37 минутын өмнөСэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн6 сар 9. 16:12Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 сар 9. 14:29Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 сар 9. 14:07Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.