“...Төрд томоохон цомхотгол хийх” саналыг Засгийн газар бэлджээ


4-р сарын 4
11 цаг 13 минут

        УИХ-ын энэ удаагийн хаврын чуулган улс оронд тулгараад байгаа олон асуудлаар шийдвэр гаргана. Эрх зүйн гацааг эргэж харж, засаж залруулсан олон хууль тогтоомж батална. Мөн Баялгийн сан, цаг үеийн бусад тулгарсан асуудлаарх төрийн шийдвэрийг ч гаргана. Эдгээрийн эгнээнд орж хэлэлцэх нэгэн саналыг удахгүй Засгийн газраас өргөн барьж магадгүй байна.

Засгийн газар төрд томоохон цомхотгол хийх санал боловсруулжээ. Үнэхээр ч, хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн бүтэц улам томроод байгаа талаар шүүмж өрнөх болсон. Ялангуяа, сүүлийн үед төрийн өмчит компаниудын хяналт, бүтээмжийг нэмэх зорилго бүхий менежерүүдийн томилгоо шүүмжлэлээс салахаа больсон.

Эдгээр байдалд Засгийн газар дүгнэлт хийж зохих шийдлийг гаргасан бололтой. Лав л сар гаруйн өмнө Засгийн газрын хуралдаанаар Төрийн албаны шинэчлэлийг хийх талаар ярьсан байдаг. Түүгээр, “…Орон нутагт түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтан томилоод буй асуудлыг нэг мөр цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусуудыг нэг талд нь гаргана. Ингэснээр 30 хувийн цомхотгол, хэмнэлт хийе” гэж ярьжээ. Түүнчлэн “…Ийм шинэчлэлийг хийснээр хийснээр нийтийн үйлчилгээний алба, нийтэд үйлчилдэг зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг өргөн агуулгатай хийнэ” гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байсан юм.

Ер нь бол, Монголын төрийн хувьд ийм арга хэмжээ авах цаг үеийн шаардлага ч үүссэн л дээ. Тэгээд ч жил гаруйн өмнөөс дэлхийн улс орнууд төрийн бүтцийг цомхон байлгах бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлсэн. Хэдийгээр цомхотголоор халагдах хүмүүсийн зүгээс хэл ам, эсэргүүцэл тэмцэл гарах ч ковид, дайны нөлөөгөөр үүссэн нөхцөл байдлын улмаас ийм арга хэмжээг авахаас өөр аргагүй болсноо улс орнуудын удирдлагууд тайлбарлах болсон. Ийм шалтгаанаар Америкийн ерөнхийлөгч Трамп Засгийн газартаа татвар төлөгчдийн мөнгө зөв зарцуулагдаж байгааг хянах Үр ашгийн хэлтэс байгуулсан. Түүнийгээ тэрбумтан Элон Маскт хариуцуулсан. Английн Засгийн газар Орлого, гаалийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, цомхотгол явуулсан. Канадын Засгийн газар инфляцийг хянах, алдагдлыг бууруулах шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдын ажлын байрыг цомхотгох алхам хийсэн. Франц улс төрийн зарим байгууллагынхаа салбаруудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан. Германы Засгийн газар Батлан хамгаалах яам, төрийн захиргааны агентлагуудынхаа боловсон хүчнийг цөөлсөн. Итали улс мөн Засгийн газрынхаа зарим салбар яамдын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан. Австрали улс Батлан хамгаалах яам, төрийн үйлчилгээний зарим газрууддаа цомхотгол хийсэн. Монгол Улс ч эдгээр улс орнуудтай адилхан ковид, дайны улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдтэй нүүр тулаад байгаа юм. Тиймээс “И-Монголиа” датаг ашиглан төрд томоохон цомхотгол хийх саналыг боловсруулжээ. Энэ нь бэлэн болж удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ. Харин тэр саналд төрийн ямар яам, агентлаг, төрийн өмчийн компани “хоосон зардал” болоод байгааг тусгасан талаарх мэдээлэл одоогоор алга. Засгийн газраас ч албан ёсоор мэдээлээгүй байна. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл ил болох биз ээ. Ямартай ч, төрд ажиллаж буй хүмүүс цомхотголд чих тавьж байхад гэмгүй л цаг ирсэн бололтой.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө10 минут 2 секундын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна13 минут 24 секундын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ15 минут 56 секундын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо27 минут 50 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана31 минут 55 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна35 минут 27 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно39 минут 10 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна42 минут 23 секундын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.