Юн Сок Ёлын шүүх хурлын явцыг сурагчдад телевизээр үзүүлжээ


4-р сарын 8
13 цаг 46 минут

         БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан өнгөрөгч баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 4-ий өдөр болж, Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр гаргасан билээ. Хуралдаанд оролцсон найман шүүгчийн 100 хувийн саналаар гарсан шийдвэрийг танилцуулах шүүхийн үйл явцыг телевизээр шууд дамжуулан хүргэсэн. Харин уг хурлын үйл явцыг дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад үзүүлсэн байна. Шүүхийн өмнө буруутай бол ямар ч албан тушаалтан байсан хариуцлагаа үүрэх ёстой гэсэн зарчмыг хүүхэд, залууст суулгаж өгсөн үйл явдал болсон гэж үзсэн байна. Иймээс дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад хичээлийн үеэр телевизийн шууд дамжуулалтыг харуулжээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны шөнө цэргийн дэглэм тогтоож, дэлхий нийтийг цочроосон шийдвэр гаргаж байсан билээ. 

БНСУ-ын Засгийн газраас Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх зургаадугаар сарын 3-ны өдрийн мягмарт гарагт явуулах товыг гаргасан. Иймээс намуудын дунд дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс 57 хоногийн дараа БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч тодрох юм. 

Ардчилсан намаас хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч бол намын дарга И Жэ Мён юм. Түүний хувьд Юн Сок Ёлд цөөн хувийн саналаар ялагдаж байсан ч 2024 оны парламентын суудалд намаа олонх болгоход гол үүргийг гүйцэтгэсэн.

Харин Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын нам болох “Ард түмний хүч” нам дотроо хоёр хуваагдсанаас болж, улс төрийн томоохон тоглолтууд явагдаж байна. Парламент буюу Үндэсний ассамблейд суудалтай бусад намуудын хувьд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд идэвхтэй оролцох нь чухал болсныг улс төрийн дотоодын үйл явц харуулж байна. 

Юн Сок Ёлын шүүх хурлын явцыг сурагчдад телевизээр үзүүлжээ

Ардчилсан намын дарга И Жэ Мён

                                                                                                                  Ч.БОЛОР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв3 цаг 45 минутын өмнөАвтомашины тэгш, сондгойгоор зорчих хуваарь3 цаг 48 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж байна7 цаг 11 минутын өмнөМансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ7 цаг 15 минутын өмнө2026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв7 цаг 20 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалав8 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан9 цаг 41 минутын өмнөУлс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм8 сар 15. 20:15Хүүхдийн эмчилгээ, тусламж үйлчилгээнд энэ онд нэмж найман тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ8 сар 15. 16:10Тоног төхөөрөмж нь шийдэгдээгүйн улмаас 14 мянга гаруй хүүхэд шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгт суралцах боломжгүйд хүрээд байна8 сар 15. 16:07Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана8 сар 15. 12:00Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв8 сар 15. 11:06Нийтийн тээврийн Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд өөрчлөлт оруулж, Ч:82 чиглэлийг шинээр нээлээ8 сар 15. 10:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 15. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан8 сар 15. 9:17“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил8 сар 14. 17:14Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно8 сар 14. 17:09Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна8 сар 14. 9:57Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж байна8 сар 14. 9:51Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо8 сар 14. 9:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 14. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 14. 8:51Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа8 сар 13. 18:24Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо8 сар 13. 18:20Г.Занданшатар: Татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог хална8 сар 13. 14:40Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна8 сар 13. 14:37УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан8 сар 13. 8:53С.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан8 сар 12. 22:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.